Гадаад мэдээДЭЛХИЙ

Истанбулын ойролцоо 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлж, 150 хүн бэртжээ

Лхагва гарагт /2025.04.23/ Туркийн Истанбул хотын ойролцоо 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлж, 151 гаруй хүн бэртсэн гэж албаныхан мэдэгджээ. Газар хөдлөлт Мармарагийн тэнгист болсон байна. Истанбулын албан тушаалтнууд мэдээлэхдээ одоогийн байдлаар хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй, бэртсэн 151 хүн сандарсны улмаас өндрөөс үсрэн унахдаа гэмтэл авсан гэсэн юм.

Газар хөдлөлтийн дараа 50 гаруй чичиргээ нэмж мэдрэгдсэн байна. Гамшгийн улмаас орон сууцны барилгад эвдрэл гарсан тохиолдол бүртгэгдээгүй харин Фати дүүрэгт хүн амьдардаггүй нэгэн барилга нуржээ. Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая хэлэхдээ газар хөдлөлт гадаргаас долоон километрийн гүнд, гурван секундын турш үргэлжилсэн гэсэн юм. Хөдлөлтийн дараа 50 гаруй чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байжээ.

Албаныханд яаралтай байдлын 6,100 дуудлага ирсний ихэнх нь хөдлөлтийн талаар мэдээлэл авах гэж залгасан аж. Дахин чичирхийлэхээс болгоомжилсон зарим оршин суугчид шөнийг гадаа өнгөрөөхөөр төлөвлөжээ. Туркийн Боловсролын сайд Юсуф Текин Истанбул хотын сургуулиуд өнөөдөр /2025.04.24/ маргааш ажиллахгүй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button