Франц хуучин хуягт машин болон шинэ пуужин Украин руу илгээнэ

Франц улс Украин руу олон зуун хуучин хуягт машин болон газраас харвадаг пуужин илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну ням гарагт /2024.03.31/ мэдэгджээ.
Тэрбээр “La Tribune Dimanche” агентлагт ярилцлага өгөхдөө Эммануэль Макрон Володимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа Украин руу шинээр тусламж илгээхийг бэлдэхийг үүрэг болгосон гэсэн юм.
Лекорну “Украины арми маш урт фронтын шугамыг хамгаалах шаардлагатай. Ингэхэд хуягт машин шаардагддаг, энэ нь цэргийн хөдөлгөөнд туйлын чухал. Ийм учраас Украины арми хуягт машин илгээх хүсэлт тавьсаар ирсэн” хэмээжээ.
Франц улс 2024 болон 2025 онд VAB (Véhicule de l'Avant Blind) загварын олон зуун хуягт машин Украин руу илгээх юм. Мөн SAMP/T пуужингийн системийг цэнэглэх Aster 30 газраас харвадаг пуужингийн шинэ багц илгээх болсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Францын тэнэглэл дайныг өдөөхөөс өөр юмгүй.
Өгөр пүтэн үхэж д�##�д ороосой