НИЙГЭМ

ЗТХЯ: Дарханы замын 80-81 км-т суулт үүссэн, засварлахаар ажиллаж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 80 дахь км-т эвдрэл үүсэж, тус эгнээгээр машин зорчих боломжгүй болсон гэх мэдээлэл иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад, "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарханы замын гамшиг хэзээ дуусах болоо энэ бол түүхий бантангаас ч долоон дор юм болсон Бямбацогт сайд дээрдүүлсэн юм огт алга

Зочин
Зочин
Reply to  Зочин

8 жилд дуусдаггүй зам дандаа гамшиг дагуулсаар.Ноднин үерт өртсөн энэ жил суулт өгсөн . Ашиглалтанд одоо хүртэл ороогүй байгаа .МАН аа одоо өөрсдөө буруугаа хүлээ.Буруугаа бусдад бүү нялзаа

zochin
zochin

Халтар сайдад хариуцлага тооцооч

Иргэн
Иргэн

Энэ Дахханы зам хэсэг явж байгаад зочих хэсгийн өндөрийн зөрүүгээс болж дэвхрэх юмаа, тэрнийхээ хажууд бас хурд сааруулагч гээд тэмдэг зоочихсон

Зочин
Зочин

Дарханы замыг, 8 жил бариад дуусдаггүй ээ. Ашиглалтад аваагүй байхад нь эвдрээд эхэллээ. МАН-ын барьж байгаа ганц зам нь энэ. Ганц зам барьж чадалгүй дараагийн сонгуультай золгов. МАН-ын мөрийн хөтөлбөрт, бүх аймгуудад үйлдвэр барьна гэсэн, ганц ч үйлдвэр бариагүй. Худлаа амлагчид.

Зочин
Зочин

Төрийн эзэнгүй мөнгөөр ажил хийлгэж байгаа хүн хэзээ ч өөрийнхөө хувийн мөнгөөр юм хийлгэж байгаа шиг хичээнгүй хариуцлагатай хандахгүй тул цаад гүйцэтгэгч нь Захиалагчийнхаа хэнэггүй байдалд нь тааруулаад "Хай дөнгөваа" гээд л халтуурдаад хаяж байгаа юм шдээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button