Өнөөдрөөс 1072 хувьцааны 256 мянгын ногдол ашиг иргэдийн дансанд шилжинэ

Өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөг иргэдийн дансанд шилжинэ гэдгийг ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат мэдээлсэн.
Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байдаг. Тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж хэлж болно.
Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгоно гээд байсан юм.
Сонирхуулахад, 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 181 тоот тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933₮-өөр тогтоож байсан. Одоо дахин үнэлгээ хийвэл өссөн байх боломжтой.1072 хувьцаатай иргэн та үнэт цаасны данс нээлгэснээр 1 сая гаруй төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө нэр дээрээ баталгаажуулж буй хэрэг юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа бирж дээр нээлттэй арилжаалагддаг болмогц тухайн хувьцааг худалдах, худалдан авах, шилжүүлэх, өв залгамжлан авах үйлчилгээг энэ дансаараа дамжуулан авах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зг нь 1компани нь нийлж бга�##� шаах юмаа 3сарын 25нда л өгнө биздэ мөнгийн нь идцэн п�####�нууд цуглуулаад удаж бхгүй юу нохойнууд
ӨӨ БАЙН БАЙН КАРТАА ДҮРЖ ҮЗСЭЭР БАЙТАЛ ЛУЙВАРЧИН ХААН БАНК НЬ ДАНСАНД БАЙСАН 1500 ТӨГРӨГИЙГ ДУУСГАЧЛАА ЯДАХНАА ӨРӨНД ЧААЖИХ БОЛТОЙ ЮМАА ОРЖ БАЙГАА НЬ ХААНА БАЙГААН ӨГӨӨЧ ӨГӨХГҮЙ БОЛ БОЛЬ
Hhha guilgacin s#a ulun shas