Жо Байден, Ши Жиньпин нар хоёр цагийн турш утсаар ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Тайвань, АНУ-аас технологийн салбар дээр тавьсан хориг гэх мэт асуудлаар ярилцсан байна.
Мягмар гарагт /2024.04.02/ хоёр улсын удирдагчид хоёр гаруй цагийн турш утсаар ярьсан нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Калифорни мужид болсон дээд уулзалтаас хойш тэд шууд харилцсан анхны тохиолдол юм.
АНУ-ын хоёр өндөр албан тушаалтан БНХАУ-д тун удахгүй айлчилна. Үүнээс өмнө хоёр улсын удирдагчид устаар ярив. АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен өнөөдөр Гуанжу болон Бээжин хотод айлчлахаар Хятадыг зорино.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх долоо хоногуудад Хятадад айлчлах юм. Америкийн албан тушаалтнууд хоёр орны тэргүүний ярилцаа санал зөрөлдөөнийг зохицуулах бус шийдвэрлэх зорилготой байсан гэж хэлжээ.
Тухайлбал ярианы дундуур Ши Жиньпин Байден БНХАУ-руу АНУ-аас хийх технологийн экспортод хориг тавьснаар эдийн засгийн эрсдэл үзүүлж байна гэж илт хэлсэн байна.
Цагаан ордноос мэдээлснээр Байден үүнд “АНУ-ын дэвшилтэт технологийг манай орны үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор ашиглагдахаас сэргийлж АНУ нь худалдаа, хөрөнгө оруулалтыг зүй бусаар хязгаарлалгүй арга хэмжээ авсаар байх болно” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.