Нийгэм мэдээ

Ган татлага бүхий 98 бүхээгтэй дүүжин тээврийн шавыг маргааш тавина

Маргааш /2024.04.04/-ийн 11:40-13:40 цагт Арцатын ам, Порше Центрийн зүүн талд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийн шав тавина.

Дүүжин тээвэр ашиглалтад орсноор Яармаг-Хархорин зах чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой гэж тооцоолсон. Гүйцэтгэгч Францын “Пома” групп 80 жил болсон туршлагатай бөгөөд сүүлийн 20 жилд нь хүн тээвэрлэх салбар руу оржээ.

Тус группын төлөөлөл "Монголын нөхцөлд дүүжин тээврийн үйлчилгээг тохиромжтой гэж үзэж байна. Хүйтэн цаг агаартай, мөн уулархаг бүс нутагтай учраас давуу тал юм. Бид өмнө нь хүн амын төвлөрөлт ихтэй хотуудад дүүжин тээврээ ашиглаж байсан тул Улаанбаатар хотод хийсэн судалгааны дагуу ашиглах боломжтой гэж үзэж буй.

Бүхээг 10 зорчигчийн багтаамжтай 98 кабин бүхий дүүжин тээвэр нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байна. Өдөрт 15 цагаар тээвэрт явна. Жилийн 365 хоногийн 360-д нь хүн тээвэрлэх боломжтой. Ган татлагатай, өвөлдөө суудал нь халдаг тул бүхээг дотроо аль ч улиралд дулаан байх юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай. Эвдрэл гэмтэл, аюулгүй байдлаа өөрсдөө хариуцана” гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ajkdkl;asjdopas
ajkdkl;asjdopas
4 сар 3, 2024 19:15

aiamr salhitai hotdoo manai hot zamdaa tuul gold uichehgui bol .za naidvartai l yum hiilgeerei dee.

Зочин
Зочин
4 сар 4, 2024 10:18

Сонгуулиас өмнө их юм үзэхнээ бид чинь. Удахгүй Метроны шав, 300 мянган айлын шав, 5 ЦС-шав гээд урсаж өгнөө. Манайхаан энэ үлгэрт итгээд ахиад МАНгаруудыг сонгоод байв.

Холбоотой мэдээ

Back to top button