"Нэг цагдааг сарын хугацаатай хорьж, бусдыг нь гадуур шалгаж байна"

Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын нэг дэслэгч, гурван ахлагч бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Одоогоор энэ хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, охиныг хамгаалалтад аваад байгаа юм.
Хэргийн тухай товч тайлбар: Өнгөрсөн сард 13 настай охин гэрээсээ дайжиж ар гэрийнхнийх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн аж. Гэвч эрэн сурвалжилж байсан цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоож улмаар энэхүү аймгийн цагдаа нарын газрын даргын жолооч эхлээд охинтой чаталсан байгаа юм. Харин дараа нь хамт ажилладаг бусад дэслэгч ахмадуудаа дуудаад нэгнийхээ гэрт цуглан охиныг авчраад хохирогч охинтой бэлгийн харьцаанд орсон байдаг. Ийн хохирогч охин болсон явдлыг ээждээ хэлснээр аймаг орон нутгийн цагдаа энэхүү хэргийг шалгаж эхэлсэн юм.
Нэмэлт 17:30 цаг
Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газрын дарга Г.Ганцэцэгээс дээрх алба хаагчдын явцын мэдээллийн талаар тодрууллаа.
Г.Ганцэцэг: Нэг цагдааг сарын хугацаатай хорьж, бусдыг нь гадуур шалгаж байна
Тэрбээр, "Хэрэгт холбогдсон 4 албан хаагчийн гурвыг нь гадуур шалгаж байгаа бол нэгийг нь 1 сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг Сэлэнгэ аймгийн шүүхээс гаргасан. Тус алба хаагчдыг хорих үндэслэлгүй гэж үзсэн. Нэг алба хаагчийг 1 сарын хугацаанд хорих шийдвэр гарсан. Орон нутагт нь шалгаж байна. Мөн тухайн алба хаагчдыг Сэлэнгэ аймгаас баривчилсан. Одоогоор манайд нэг хүнийг хорих хүсэлт ирүүлсэн. Өөр хүмүүсийг хорих тухай хүсэлт ирээгүй" гэлээ.
Нэмэлт 11:10 цаг
Д.Оюун: Дөрвөн албан хаагчийг баривчилж, Сэлэнгийн цагдаагийн дарга Ж.Энх-Одыг чөлөөлсөн нь үнэн
Өчигдөр /20224.04.03/ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж Сэлэнгэ аймгийн цагдаагийн нэр бүхий 4 алба хаагчийг албанаас нь чөлөөлж шалгасан байна.
Улмаар уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болох гэж байгаа аж. Тэдний гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилсан бөгөөд нэгийг нь хотоос барьсан байна. Нэг албан хаагчийн тухайд уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн байна. Мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэмэлт 08:00 цаг
н.Энхнамар: 13 настай охиныг хамгаалалтад авч, хоёр алба хаагч хэргээ хүлээсэн
Хамгийн сүүлийн мэдээллээр, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд хэрэгт холбогдсон алба хаагчдыг баривчлахаар тухайн орон нутаг руу явсан. Мөн хоёр албан тушаалтан нь хэргээ хүлээсэн гэх албан бус мэдээлэл байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЦЕГ-ын холбогдох хүнээс тодруулсан юм.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн ерөнхий газрын ажилтан н.Энхнамар:
Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоо бол хоёр албан хаагч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байна.
Сэлэнгэ аймгийн ЦЕГ хуулийн дагуу охиныг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалах байр руу шилжүүлж арга хэмжээ авч байгаа. Бусад мэдээллийг шалгалтын дараа нэг мөр олон нийтэд өгнө” гэж байлаа.
2024.04.04 17:00 цаг
П.Оюун: 13 настай охиныг хамгаалалтад авч хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуух үйлчилгээнүүдийг үзүүлээд явж байна
Сэлэнгэ аймгийн ЦЕГ хуулийн дагуу охиныг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 13 настай охинд сэтгэлзүйн зөвлөгөө болон бусад үйлчилгээнүүдийг үзүүлж байна.
Сэлэнгэ аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга П.Оюунаас тодрууллаа. Тэрбээр, "Цагдаагий байгууллагаар хэрэг бүртгэлийн ажлыг хийгдээд явж байгаа. Хүүхдийн тухайд хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу үзүүлэх үйлчилгээнүүдийг үзүүлээд явж байна. 13 настай охин анх бидэнтэй уулзахад юу ч дуугарахгүй, шокны байдалтай байсан. Бид одоо энэ хүүхэдтэйгээ яг одоо ажиллаж байна.
Уг нь бид хүүхдэдэдээ сэтгэлзүйн үйлчилгээ, эрхзүйн туслалцаа үзүүлэх шийдвэрээ гаргачихлаа. Мөн хүүхдэдээ түр хамгаалах байрнаас үйлчилгээгээ үзүүлсэн явж байгаа юм. Одоо хүүхдийн бие болон сэтгэлзүй харьцангуй тогтворжиж эхэлж байгаа. Өөр бусад мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ.
Харин хохирогч охины ар гэр асран хамгаалагч энэ талаарх мэдээллийг өгөхгүй гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦЕГ н ДАРГАА ОГЦРУУЛ СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ДАРГЫГ БАС ОГЦРУУЛ АРД НИЙТЭЭРЭЭ ХАРИУЦЛАГА НЭХЬЕ АРАЙ ДЭНДЛЭЭ БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ БАЛЧИР ОХИНЫГ ЯАЖ БАЙГААН ЭНЭ ДӨРВӨН ЦАГДАА ЧИНЬ САДИСТ ЮМ БАЙНА ЭХЭЭС ТӨРӨӨГҮЙ ЮУ ЗҮЙРЛҮҮЛЭХ ХҮҮХЭДГҮЙ ЮМ УУ? СҮХБОЛД СЭЛЭНГЭЭС САЙН ДУРААРАА ОГЦРОХ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭЧ НААД ДӨРВӨН САДИСТ ДОНТОГУУДАА ШИЙТГЭЖ БҮГДЭД НЬ 99 ЖИЛ ӨГӨӨЧ БҮГДЭЭРЭЭ ЦУВСАН БАЙНАШТ ЯАСАН ХАРГИС НОВШНУУД ВЭ?
Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээх нь зүйтэй
ЦАГДАА НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН ЮМ БОЛ ШУДАРГА НИЙГЭМ БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ.
Одоо л шударга ажиллаж байна даа ингэж л дотороосоо цэвэрлэгдэнэ
Прокурорйн дэргэдэх мөрпөнг сэргээ сэргээ
сүхболдоо цагдаа нараа ш�##�гуурт тэнцсэн хүмсээ аваач дээ хог новш аваад зүгээр ажлаа зүгээр ажлаа хийж байгаа цагдаа нарт гай болж байна
Арай л дэндүү бузар булай хэрэг байна шүү. ЦЕГ -н удирдлагуудтай хариуцлага тооцох цаг болж
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ОХИНЫ БИЕ, СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛ. ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ СЭЛЭНГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БУСАД УДИРДЛАГУУД ОГЦОР
ЦЭРГИЙН АНГИ ДЭЭР ХЭРЭГ ГАРАХААР САЙД НЬ БУУЖ БАЙХАД ЦЁГЫН ДАРГА ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ОГЦОРУУЛВАЛ ЯАДАГ ЮМ БЭ НАМ ДАГАСАН ТОМИЛГООГОО БОЛИМООР ЮМ ТЭГЭЭД ЯАГААД ОДОО БОЛТОЛ АЖИЛАА ХИЙЖ БАЙДАГ БАЙНА АА ХАРИУЛАГА ХЭНД НЬ БАЙНА
Цёг ын даргыг �######�уул ажилаа хийж чадахгүй байна гэсэн үг эндээс сүржигнэж очиж байдаг Сэлэнгэ йамагийн цг ын дарга нь юу хийж байсан юм
deereesee tsus oirtson tsagdaagiin gazar