Н.Мишигдорж "13 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэх" гэж ярьсан нь шүүмжлүүлэв

Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр /2023.04.04/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж хуульд тусгагдаагүй үг, хэллэгийг мэдээлэлдээ ашигласан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тэрбээр, "Цагдаагийн байгууллага дотоод хяналт аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж байгаа юм. Цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж, холбогдох албаны шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст харьяалалын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэсэн юм.
Тодруулбал, "цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй" хэмээн ярьсан юм. Хуулиа харвал 13 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орно гэж ярих нь буруу. Учир нь эрүүгийн хуулинд 14 нас хүртэлх хүүхдийг бага насны хүүхэд гэж тодорхойлсон байдаг. Тиймээс бага насны хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орох тухай ойлголт хуульд байхгүй. Өөрөөр хэлбэл, 14 нас хүртэлх хүүхдэд өөрийн хүсэл зоригоор бэлгийн харьцаанд орно гэсэн ямар ч хууль зүйн боломжгүй юм. Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Иймд цагдаагийн байгууллагын тус мэдэгдлийг санамсаргүй алдаа биш алба хаагчдаа хаацайлж буй хэлбэр хэмээн олон нийт хардаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolioroo huchindsen tsagdaa geerei 4lee shuu
Одооны цагдаа нар гэж иймэрхүү харваас нах�##�ьный, мэдлэггүй юмнууд байдаг болжээ??
Цагдаа нарт итгэх итгэл �##�га!!! Манай нийгмийн нүүр царай ийм бна!
харьцаанд орсон байж болзошгүй ... гээд байгаагийн цаана цагдаа нараа хамга�##�чих гэсэн д�##�д санаа нуугдаж байгаа юм болов уу даа, уг нь шууд хүчин гээд л хэлчих ёстой юман дээр тэгж хэлэхгүй бна шүү дээ, ийм том �##�бан туша�##�тан тэрийгээ мэдэхгүй, ойлгохгүй бна гэж баймааргүй л юм
ХҮЧИН ШҮҮ НЯЛХ АМЬТАНЫГ ЗОВООГООД ЯАСАН ИЧДЭГГҮЙ НОХОЙНУУД ВЭ ЗҮГЭЭР БҮГДИЙГ НЬ ХҮМҮҮСИЙН НҮДЭН ДЭЭР ЦААЗЛА БУУД
Танай дотоод хян�##�т, аюулгүй байдлын газарт чинь яг ямархуу хэмжээний боловсролтой хүмүүс ажилладаг юм бэ.Мишигдоржийн мэдэгдлээс харахад цагдаагийн �##�ба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу...гээд цааш үргэлжилсэн байх юм.насанд хүрээгүй хүүхдийн хувьд б/харьцаанд орох тухай ер нь ярьж болох уу тийм ойлголттой байгаа хүн өөрөө ямар мэдлэг,боловсролтой нь тодорхой бишүү.уг санаа нь өөрийнхөө с�##�барын ажилтнуудыг болж өгвөл хамга�##�аад үлдээчих санаатай ч юм шиг.ийм л юмнууд монгол улсыг муухай харагдуулаад байдаг юм даа.
Ажлаас нь чөлөөл, хүчиндэгчээ өмөөрч байна
ЦЁГ ЫН ГАЗРЫН ДАРГА СҮХБОЛДЫГ ОГЦОРУУЛААЧ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ