Нийгэм мэдээ

"Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүний тоо 1500 давсан"

Манай улсад донорын талаарх иргэдийн ойлголт маш сул байдгаас эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай, хүлээлтэд жагсаж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ оны эхний улирлын байдлаар гэхэд л эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад 1500 гаруй иргэн байна.

Манай улс 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дотооддоо амжилттай хийж, хэсэг завсарласны дараагаар 2006 оноос өнөөг хүртэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг тасралтгүй хийж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд нийт 808 хүнд ясны чөмөг үүдэл эс болон элэг, бөөр шилжүүлэн суулгажээ. Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилан үздэг бөгөөд амьд донор нь  гэр бүлийн гишүүн байх бөгөөд сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг байна.

Харин өвчтөн тархины үхэлтэй нь оношлогдсон буюу цаашид амьдрах боломжгүй болсон тохиолдолд гэр бүлийнх гишүүдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр амьгүй донор гэж үздэг байна. Нэг амьгүй донор 8 хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулдаг байна. Улмаар тухайн эрхтнийг суулгуулсан иргэд ч донороо насан туршдаа санаж, өглөө орой болгон залбирлаар талархлаа илэрхийлдгээ ярьж байсан юм.

Амьд донор нэг хүний амийг авардаг бол амьгүй донор найман хүний амийг авардаг. Гэтэл манай улсад хийгдэж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны 90 орчим хувь нь амьд донор буюу тухайн өвчтөний гэр бүл, төрөл төрөгсөд байгаа юм. Харин цаана нь зайлшгүй эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэд хүлээлгийн жагсаалтад ордог. Одоогоор хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн тоо 1000 даваад байна.

2023 оны байдлаар дэлхийн 90 гаруй улсад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Ингэхдээ хууль эрх зүйн зохицуулалтыг ч хийсэн бөгөөд хамгийн түгээмэл нь насанд хүрсэн иргэн жолооны үнэмлэх авах үедээ донор болох үгүйгээ өөрөө шийдэж, бүртгүүлдэг байна. Харин манай улсад донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэн суулгах тухай зохицуулалт байдаг ч хангалтгүй гэж салбарынхан үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button