Нийгэм мэдээ
2 хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ

2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд согтуурсан үедээ хоёр хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хөнөөжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт Г.Д нь согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ Б.Б болон М.О-г онц хэрцгийгээр хөнөөжээ. Хохирогчдын амь насыг архины шил болон, заазуур мөн гурилын элдүүр ашиглан хөнөөжээ.
2024 оны гуравдугаар сарын 20-ний өдөр уг хэрэгт холбогдуулан улсын дээд шүүх хуралдан Г.Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар Г.Д-д бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр оноожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх насаар нь хорино гэчээд хэсэг хугацааг эдэлсний дараа суллачихдаг биздээ. Охиныхоо найз з�##�ууг буудаж хөнөөсөн Энхбатыг суллачихсан, хүүхэд хүчиндээд мөчилж хөнөөсөн Мөнх Оргилыг энэ онд суллана гэсэн яриа байгаад байна