ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Монгол Улсын ДНБ-ий өсөлт цаашид саарах төлөвтэйг ОУВС онцолжээ

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувийн өсөлт үзүүлсэн. Тэгвэл энэ өсөлтийг 2024 онд үргэлжлэх ч түүнээс цааш саарах төлөвтэй байгааг Олон Улсын Валютын Сан онцолжээ.

Тухайлбал, ОУВС өнгөрсөн есдүгээр сард гаргаж байсан бодлогын зөвлөмж бүхий тайлангаа шинэчлээд байна. Өмнөх тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.5 хувь байна гэж төсөөлж байсан бол энэ удаа огцом ахиулж, 6.5 хувьтай гарна гэж үзжээ. Төсвийн тодотгол болон цалин, тэтгэврийн нэмэгдэл, бас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг тараалтын нөлөө нь ойрын хугацаандаа өсөлтийг өдөөх төлөвтэй байгааг онцолсон байна. Гэсэн хэдий ч ирэх жилүүдээс гадаад дарамт өндөр инфляцтай хавсарснаар эдийн засгийн өсөлтийг сааруулж эхэлнэ гэж үзжээ. Түүнчлэн зудын улмаас мал аж ахуйн салбар ихээхэн хохирол амссан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хойш чангаах магадлалтай гэж үзсэн байна.

Мөн олон жилийн дараа анх удаа ашигтай гарсан урсгал дансны тэнцлийн хувьд нүүрсний үнийн уналт, импортын өсөлтийн улмаас эргээд томоохон алдагдалтай гарах төлөвтэй. Ингэснээр гадаад валютын нөөц 2023 оны сүүл үеийн түвшнээс төдийлөн өсөхгүй гэж ОУВС таамагласан байна. Үүнээс гадна Монгол Улс одоогийн төсвийн бодлогоо өөрчлөхгүй байснаар улсын гадаад өрийн хэмжээ дунд хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас давах төсөөлөлтэйг ОУВС анхаарууллаа. Засгийн газрын өрийн динамик нь макро эдийн засгийн шок, валютын ханшийн савлагаанд эмзэг хэвээр байгаа тул төсвийн эрсдэл, болзошгүй өр төлбөрийн асуудалд анхаарах хэрэгтэйг тодотгож байна. Тиймээс макро эдийн засгийн болон өрийн тогтвортой байдлыг хангахад төсвийн сахилга бат нэн чухал болохыг дахин сануулав.

Ялангуяа засаглал сайжруулахад чиглэсэн төсвийн бүтцийн реформ хийх замаар төсвийн эрсдэлийг бууруулах нь зүйтэйг зөвлөлөө. Харин мөнгөний бодлогын талд 2024 онд төсвийн томоохон дэмжлэг нь инфляцыг дахин хөөргөдөх төсөөлөлтэй байгаа учраас мөнгөний чанга бодлого, макро зохистой бодлогоор дамжуулан дотоодын санхүүгийн одоогийн нөхцөл байдлыг хэвээр хадгалах нь зөв гэж үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-08 09:04

МАН-ийхан ц�##�ин, тэтгэвэр нэмээд байгаа ч цаашдаа ДНБ буурч, эдийн засгийн өсөлт саарч эхэлбэл нэгэнт нэмсэн ц�##�ин тэтгэврийг буцаад буулгаж чадахгүй б�##�рах юм байна даа?

Холбоотой мэдээ

Back to top button