Нийгэм мэдээ

Дүнжингаравын уулзварын дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчид жагсана

Дөрөвдүгээр сарын 10-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчид жагсана

10.00-11.30 цагт: МУИС-ийн Экологийн боловсролын төв (хуучнаар XI хороолол дахь Байгаль хамгаалах төв станц)-д: “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно.

10.30 цагт: Нийслэлийн ҮЭ-үүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт: Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, “All events group”, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноом “Монгол хувцасны загварын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

10.30 цагт: “ДМК” оффис (Төрийн ордны хойно байрлах)-т: Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулна.

10.00-13.00 цагт: МҮХАҮТ-д: “Экспортоо нэмэгдүүлэх боломж” олон улсын худалдааны хэрэгслийг ашиглах талаар сургалт, уулзалт хэлэлцүүлэг болно.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах талаар “Клаб-126” төслөөс мэдээлнэ. 

15.00 цагт: ШУА-д: "Эрдэмтдийн үг-61" цуврал лекцээр Функционал материалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Уянга "Соронзон материалууд, тэдгээрийн хэрэглээ" сэдвээр лекц уншина.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button