УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулсан"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.10/ болж 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайдын зүгээс С.Зоригийн хэргийг олон улсын болон хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулахаар болсон байна.

Иймд холбогдох мэдээллийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өгөхдөө "Ажлын хэсгийг би ахлахаар боллоо. ХЭҮК, ШЕЗ, Amnestie international" олон улсын байгууллага, ЦЕГ, ТЕГ-ын байгууллагуудын төлөөлөл орж ажиллахаар боллоо. Үндсэн зорилго нь С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан гурван шатны шүүхээс ял аваад байсан С.Чимгээ, Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг нөхөн барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтрах юм.

Хохирогчид ч мөн гомдол саналаа хүргүүлсэн. Нөхөн төлбөрийг авахтай холбоотой ажлууд одоогоор удаашралтай байна.

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар заагдсан эрхээ эдлэх эрхтэй. Тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхэд зөрчигдөж, эрүү шүүлт тулгагдсан. Хүнлэг бус хэрцгий харьцаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн үндсэн эрх нь зөрчигдсөн. Тиймээс олон улсын байгуулагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Засгийн газраас Чимгээ, Содномдаржаа нартай биечилсэн уулзалт хийнэ. Цаашид ч мөн энэ төрлийн байдлаар иргэд хохирохгүй байх талд анхаарахаар байна.

Мөрдөн шалгах ажиллагааны мэдээлэл, хэрэг бүртгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газраас өгөх боломжгүй.

Тэднийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон учраас тэднийг сэжигтэн гэж үзэхгүй байгаа. Өнөөдөр бол тэднийг зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэж байна гэж товчхондоо ойлгож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2024 15:58

Songuuliin show bish bgaasai. Sain ul suuritai l shalgah heregtei shuu. Daraa n gemt heregtenguudiig sullad baahan mungu ugsun asuudal uuseh vii. Odoo buur ene 2 bamd itgeh hetsuu bolood bna

Сүхээ
Сүхээ
4 сар 15, 2024 11:27

Гэмт хэрэг дээр товчхон ойлголт гэж байдаггүй юмаа ДЭД САЙДАА. 3 шатны шүүх гэм буруутай гээд ялласан. Та нар тогтоолыг хүчингүй болгоод л суллаад одоо бүр нөхөн олговор татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө гэх. Гэм буруутай үгүйг шүүх тогтоодог юм уу эсвэл МАН Нямдорж, Оюун-Эрдэнэ тогтоодог юм уу, иргэд бид хэнд нь итгэх юм бэ.

Зочин
Зочин
4 сар 15, 2024 14:44

Булган авгайн нүдэн дээр Бат-Үүл, Элбэгдорж 2 нөхрийнх нь амин газарт биш, хаа сайгүй 18 удаа хутг�##�ж цус �##�дуулаад тамлуулж үхэхийг нь харсан хүн чинь айсандаа монголчуудын нийтлэг дүр төрхтэй Батаа, Оюунаа гэдэг 2 зохиомол нэрийг хэлсэн. Түүний �##�бан мэдүүлгийн дараа гадаадаас дансанд нь 20 сач төгрөг орж ирсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн байдаг. Уд�##�гүй хүмүүс Зоригийн эхнэрт Элбэгдорж их мөнгө өгөөд гадагш нь явуулсан тухай ярьж байсан. Эхнэр нь эргэж ирээд одоог хүртэл хаана ч ямар ч ажил хийгээгүй хэрнээ хэний мөнгөөр ийм баян тансаг амьдраад байгаа нь ойлгомжтой. Аллагын дараа монголын бүх Батаа, Оюунааг баривчилж хэрэг хүлээлгэх гэж тамласнаас зарим нь эрүү шүүлт даахгүй үхэж, зарим нэг нь гудамжны архичин болоод дууссан байдаг. Элбэгдорж хуурамч аман зурагтай адилхан хүмүүсийг хайж явсаар хилсээр хэрэг үүрүүлэх гэж тэднийг тамлаж, Чимгээгийн охиныг хороож, Содномдаржаагийн гар хөлийг хуг�##�ж зодсон байдаг. Булган тэднийг гэмт хэрэгтнүүд мөн гэж мэдүүлэхээс татг�##�зсан тул жил шоронд хориод нэмэр болоогүй тул амьд гэрч нь оролцоогүй шүүх хур�##� болж яллаад өнгөрсөн байдаг. Хэргийг шүүсэн бүх шүүгчийг Элбэгдорж төрийн одон мед�##�иар шагнаж байгаа нь мэдээгээр гарч байсан. Сайн бод, дахин бод. Тэнэг л биш бол �##�уурчин нь Элбэгдорж, м�##�гайгаа мартсан Бат-Үүл 2 байсан гэдгийг шууд ойлгоно. Тухайн үед Бат-Үүл м�##�гайгаа авахаар буцаж орох гэтэл Элбэгдорж хориод хоёулаа машинтайгаа санд мэнд зугтсан гэдэг яриа ч бий.

Холбоотой мэдээ

Back to top button