Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Таны төрсөн сарын цэцэг юу вэ

Барууны астрологид хүнийг төрсөн сар, өдрөөр нь 12 ордод хуваадаг. Тэгвэл төрсөн сарын цэцэг гэж байдгийг та мэдэх үү? Төрсөн сарын цэцэг гэх ойлголтын гарал үүсэл бага зэрэг тодорхойгүй байдаг. Зарим эх сурвалжууд эртний Ромоос гаралтай гэх нь бий. Төрсөн сарын цэцгийн ихэнх нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, сэрүүн уур амьсгалтай бүс нутагт ургадаг байна. Гуравдугаар сараас бусад сар хоёр төрсөн сарын цэцэгтэй байдаг.

Нэгдүгээр сар

Лиш, зургийн эх сурвалж: Parade

Лиш: Эртний грекүүд лиш цэцгийг гэрийн чимэглэл, зүүл болгон ашигладаг байжээ. Лиш цэцгийн өнгөнөөсөө хамаарч өөр утгатай. Түгээмэл байдаг улаан, ягаан өнгө нь гүн гүнзгий хайр, биширлийг илэрхийлдэг. Харин шар өнгийн лиш урам хугарах, татгалзлыг бэлгэддэг байна.

Яргуй, зургийн эх сурвалж: Parade

Яргуй: Хавар хамгийн эрт нахиалдаг цэцгүүдийн нэг гэдгээрээ алдартай. Ийм учраас итгэл найдвар, шинэ эхлэлийг бэлгэддэг. Мөн яргуй нь Грекийн охин тэнгэр Персефоныг төлөөлдөг юм. Яргуй нахиалах нь Персефон доод ертөнцөөс гарч ирж шинэ хаврыг эхлүүлж буйг илтгэдэг.

Хоёрдугаар сар

Нил цэцэг, зургийн эх сурвалж: Parade

Нил цэцэг: Байгалын эрс тэрс уур амьсгалд тэсвэртэй энэ цэцэг өвлийн дундуур цэцэглэдэг. Их Британид 18-19-р зууны үеэр нил цэцэг бэлэглэх нь жинхэнэ санаа зорилгыг бэлгэддэг байжээ. Одоо үед нил цэцэг нь даруу зан, үнэч, гэнэн цайлган байдал, мөнхийн хайрыг бэлгэддэг юм.

Примроз, зургийн эх сурвалж: Parade

Примроз: Примроз нь Латин хэлний primula буюу эхэнд гэдэг үгнээс гаралтай нэр. Учир нь примроз хавар хамгийн эхэнд нахиалдаг цэцгүүдийн нэг. Эрт дээр үеэс примрозыг иш шидтэй холбодог байжээ. Кельтүүд примроз идвэл дагина болно гэж итгэдэг байв. Мөн энэ цэцэг залуу хайрыг бэлгэддэг байна.

Гуравдугаар сар

Дафодил, зургийн эх сурвалж: Parade

Нарцисс цэцэг: Дафодил буюу нарцисс цэцэг нь гуравдугаар сарын цор ганц цэцэг. Нарцисс гэдэг нэртэй болохоор эгог бэлгэддэг гэж хүмүүс андуурдаг ч тийм биш аж. Харин дахин төрөлт, уучлал, итгэл найдвар бэлгэддэг гэж үздэг.

Дөрөвдүгээр сар

Хонин нүдэн, зургийн эх сурвалж: Parade

Хонин нүдэн цэцэг: Дэйзи буюу хонин нүдэн цэцгийг эрт үед Гэгээн Мариатай холбодог байсан тул гэм зэмгүй байдал, хайрыг бэлгэддэг байна. Мөн хавар цэцэглэдэг тул шинэ эхлэлийг илэрхийлдэг юм.

Вандуйн цэцэг, зургийн эх сурвалж: Parade

Вандуйн цэцэг: Вандуйн цэцэг нь ихэвчлэн хаврын сүүлийн сард цэцэглэдэг байна. Анхилуун сайхан үнэртэй учир талархал, аливаа зүйлийг үнэлж буйгаа илэрхийлж бэлэглэдэг. Мөн найз нөхөрлөл, салах ёсыг илэрхийлдэг байна.

Тавдугаар сар

Долоогонын цэцэг, зургийн эх сурвалж: Parade

Долоогонын цэцэг: Долоогонын мод нь жимс ургуулдгаас гадна цагаан, ягаан эсвэл улаан өнгийн цэцэг нахиалуулдаг байна. Энэ цэцэг итгэл найдварыг бэлгэддэг. Эртний грекүүд долоогонын мөчрийг хуримын ёслолын үед хэрэглэдэг байжээ.

Хөндийн сараана, зургийн эх сурвалж: Parade

Хөндийн сараана: Энэ цэцгийн ихэвчлэн хуримын цэцгийн баглаанд боодог. Ийм учраас баяр баясгалан, эх хүн, цэвэр ариун байдлыг бэлгэддэг байна.

Зургаадугаар сар

Сарнай, зургийн эх сурвалж: Parade

Сарнай: Сарнай нь ихэвчлэн хаврын сүүл эсвэл зуны эхээр цэцэглэдэг. Өнгөнөөсөө хамаараад сарнай өөр өөр зүйлийг бэлгэддэг билээ. Тухайлбал улаан сарнай хайр дурлал, романсыг бэлгэддэг бол шар сарнай нөхөрлөл, уучлалыг илэрхийлдэг. Харин цагаан сарнай гэнэн цайлган байдал, шинэ эхлэл, ягаан сарнай талархлыг бэлгэддэг.

Далан хальс, зургийн эх сурвалж: Parade

Далан хальс: Далан хальс цэцэг нь зуны сүүлээр цэцэглэдэг. Мөн хайр сайн сайхан сэтгэлийг бэлгэддэг байна. Энэ цэцгийн бал бурмыг хүн идэж болдог юм. Харин гэрийн тэжээвэр амьтдад хортой.

Долоодугаар сар

Усны сараана, зургийн эх сурвалж: Parade

Усны сараана: Энэ цэцэг нь эртний Египетэд дахин төрөлтийг бэлгэддэг байжээ. Харин Буддын шашинд гэгээрлийг илэрхийлдэг маш чухал ач холбогдолтой цэцэг юм.

Бэр цэцэг, зургийн эх сурвалж: Parade

Бэр цэцэг: Ларкспур буюу бэр цэцэг нь зургаагаас есдүгээр сарын хооронд ургадаг. Энэ цэцэг хамгаалалт, ёс суртахуун, зөөлөн байдлыг илэрхийлдэг байна. Ягаан бэр цэцэг хувирамтгай байдлыг илэрхийлдэг бол нил ягаан бэр цэцэг анхны хайр, цагаан нь баяр баяслыг бэлгэддэг.

Наймдугаар сар

Гладиолус, зургийн эх сурвалж: Parade

Гладиолус: Энэ цэцгийн иш 180 см хүртэл ургаж чаддаг. Гладиолусыг эрт үед тулаанд ялалт байгуулсан гладиаторуудад өгдөг байсан тул ялалтыг илэрхийлдэг байна. Мөн шударга байдал, хүч чадал, дурсамж, бишрэлийг бэлгэддэг юм.

Намуу, зургийн эх сурвалж: Parade

Намуу: Одоо цагт намуу цэцгийг эргэн дурсахад зориулж ашигладаг. Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудад Зэвсэгт хүчний өдөр, АНУ-д Ахмад дайчдын болон дурсгалын өдрөөр намуу цэцгийг ашигладаг байна.

Есдүгээр сар

Гэсэр цэцэг, зургийн эх сурвалж: Parade

Гэсэр цэцэг: Астер буюу гэсэр цэцэг нь зуны сүүл, намрын эхэн сард ургадаг. Астер нь Грек хэлийн од гэх үгнээс гаралтай нэр юм. Гэсэр цэцэг нь хайр, мэргэн ухаан, тэвчээр, итгэлийг бэлгэддэг.

Имопея, зургийн эх сурвалж: Parade

Имопея: Энэ цэцэг нь аливаа зүйлийг бүрхэж, хүрээлэн ургадаг тул мөлхөө цэцэг гэх нь ч бий. Имопея нь гоо сайхныг бэлгэддэг байна.

Аравдугаар сар

Космос, зургийн эх сурвалж: Parade

Космос: Энэ цэцэг нь дотоод амар амгалан, тэнцвэрт байдлыг илэрхийлдэг. Мөн гэм зэмгүй байдлыг бэлгэддэг юм.

Мариголд, зургийн эх сурвалж: Parade

Мариголд: Аравдугаар сарын хоёрдох цэцэг нь сүнслэг зан үйлтэй холбоотой байдаг. Мөн өвөл ирж буйг бэлгэддэг байна.

Арваннэгдүгээр сар

Удвал, зургийн эх сурвалж: Parade

Удвал: Энэ цэцэг нь үнэнч байдал, нөхөрлөл, баяр баяслыг илэрхийлдэг юм.

Цээнэ, зургийн эх сурвалж: Parade

Цээнэ: Арваннэгдүгээр сарын хоёрдох цэцгийг хуримын баглаанд боож, аз жаргалтай амьдрал болон аз жаргалтай гэрлэлтийг бэлгэддэг байна.

Арванхоёрдугаар сар

Цагаан нарцисс, зургийн эх сурвалж: Parade

Цагаан нарцисс: Цагаан дафодил буюу цагаан нарцисс нь дахин төрөлт, итгэл найдвар, гэмгүй байдлыг бэлгэддэг юм.

Балуу мод, зургийн эх сурвалж: Parade

Балуу мод: Барууны орнуудад арванхоёрдугаар сард балуу модыг зул сарын чимэглэл болгон ашигладаг. Мөн үржил шим, аз хийморийг бэлгэддэг байна.

Эх сурвалж: Britannica, House Beautiful, Parade

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Undram
Undram
4 сар 7, 2024 19:38

Bi yahlere tsagaan narciss bdi bti huts chi ogtsor

Зочин
Зочин
4 сар 9, 2024 17:52

Үнхээр гоё

Холбоотой мэдээ

Back to top button