Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Уур амьсгалын өөрчлөлт кимчинд аюул учруулаад байна

Ирээдүйд дэлхий дахинд алдартай кимчи үгүй болох уу? Эрдэмтэд, тариаланчид болон үйлдвэрлэгчид кимчи хийхэд ашигладаг напа байцааны чанар, тоо хэмжээ агаарын температурын өсөлтийн улмаас муудаж байгааг онцолжээ.

Напа байцаа нь сэрүүн уур амьсгалтай газар ургадаг. Ийм учраас зун байцааг тариалахдаа 25 градус цельс давж халах нь бага байдаг уулархаг бүсийг ашигладаг байна.

Тэгвэл сүүлийн үед явуулсан судалгаанууд уур амьсгалын үүдэлтэй үүсэж буй дулаан уур амьсгал нь эдгээр байцаанд эрсдэл учруулж байгааг харуулжээ. Хэрвээ нөхцөл байдал даамжирвал Өмнөд Солонгост ирээдүйд напа байцаа тариалах боломжгүй болж магадгүй.

Ургамлын эмгэг судлаач, вирус судлаач И Ёнгюү “Ийм зүйл болохгүй байх л гэж найдаж байна. Байцаа нь сэрүүн уур амьсгалд ургах дуртай. Температурын маш бага хэлбэлзлийг л тэсвэрлэж чаддаг” гэжээ.

Тэгвэл тарианы талбай, гал тогоонд ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт байцаанд хэрхэн нөлөөлж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн байна.

БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас кимчиний мастер цолыг авсан И Хаён хэлэхдээ халуун температур нь байцааны голыг муутгаж, үндсийг нь нялцайлгадаг гэжээ. Тэрбээр нэмж “Хэрвээ нөхцөл байдал ийнхүү үргэлжилбэл зундаа бид кимчиний байцаа тарьж чадахгүй болж магадгүй” хэмээсэн юм.

Өмнөд Солонгосын засгийн газрын статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харвал байцаа тарьсан талбай илт буурчээ. Тодруулбал өнгөрсөн жилд өндөрлөг газар байцаа тариалсан талбай нь 20 жилийн өмнөх үетэй харьцуулахад талд нь хүрээгүй байна.

Хэрвээ энэ чигээрээ тариалангийн талбай буурсаар байвал 2090 онд байцаа тариалах талбайгүй болно. Судлаачид мөн өсөж буй агаарын температураас гадна аадар бороо, шавж хорхой мөн байцааны ургацад эрсдэл учруулах нь нэмэгдсэн гэдгийг онцолжээ.

Ийм учраас эрдэмтэд дулаан уур амьсгалд ургах боломжтой, хур тунадасны хэлбэлзэл болон шавжид илүү тэсвэртэй байцааны сорт гаргаж авахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button