Өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох гэж байсан иргэнийг цагдаа аварчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэнээс “Салсан нөхөр маань амиа хорлоно гээд 20 минутын өмнө ярьсан, автомашинтайгаа аймгийн хойд зүг рүү явж байгаа” гэх мэдээлэл ирүүлсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав нь тухайн иргэнийг аймгийн төвөөс 2 километрийн хойд зүгт байрлах өндөр хүчдэлийн шонгоос өөрийгөө боомилох үйлдэл хийж байсныг таслан зогсоож, амь насыг нь аварчээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэний амь насыг эрэлхгээр аварсан Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Явахыг нь явуул
ээ хүүхэн мундсан биш, амиа егүүтгээд байхдаа яахав дээ
Энэ нэг хэдэн цагдаагаа, бас онцгойгийн хэдийг ерөөсөө зүгээр байлгахгүй юмаа...Үхлээ хатлаа гээд...
Өнөө ХЭҮК -ийнхаан цагдаа нар хүний эрх зөрчсөн байна шүү, үхэх гэж байхад нь болиулчихдаг