Нийгэм мэдээ

Ирэх оны гуравдугаар сарын 2-нд "Оскар"-ын наадам зохиогдоно

Оскар”-ын наадмын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдах юм байна.

Ингэснээр жил тутам болдог ёслолын үйл ажиллагааг долоо хоног орчмоор урагшлуулсан байна.

Энэ оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 10-нд болсон. Британи-Америк гаралтай найруулагч Кристофер Ноланы “Оппенхеймер” бүтээл “Шилдэг кино”-гоор шалгарсан уг ёслолын үйл ажиллагааг 19.5 сая хүн телевизээр үзсэн нь өмнөх оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт болсон билээ.

Кино урлагийн академи мөн шагнал гардуулах ажиллагааг эрт эхлүүлэх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Тодруулбал, ирэх жилийн шагнал гардуулах ажиллагааг энэ жилийнхтэй адил 19:00 цагт эхлүүлнэ. Мөн ABC телевиз шагнал гардуулах ёслолыг дахин шууд дамжуулах ажээ.

“Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулагчдын хувьд CBS телевизтэй таван жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулсныхаа дараа ирэх жилийн ёслолыг нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулна гэдгээ саяхан мэдэгдсэн билээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button