ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Жейсон Момоа “Оскар”-ын үеэр Кейт Бекинсейлтэй сээтгэнэснээ тайлбарлав

Жэйсон Момоа “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа болсон “Vanity Fair” үдэшлэгийн дараа Английн жүжигчин Кейт Бекинсейлтэй “учир ургуулж, сээтгэнэсэн” гэх яриа дэгдэж, хэвлэлүүд нэг хэсэг шуугисан. Тэгвэл тэрбээр үүнд тайлбар хийлээ.

Үдэшлэгийн дараа Жэйсон Момоа Кейт Бекинселтэй хоёулхнаа ярилцаж, “сээтгэнэж” байгааг нь папараццчид анзаарсан: Жейсон Момоа бүр хүрэмээ тайлаад Кейтэд нөмрүүлчихсэн, бас гэрчүүдийн хэлснээр түүнийг хэд хэдэн удаа тэвэрсэн аж.

Жейсон Момоа үүнийгээ тайлбарлахдаа, “Би Кейттэй зүгээр л ярилцаж, эр хүний эелдэг зангаар хандсан” гэв.

“Энэ арай л дэндэнэ. Би Кейттэй эх орных нь талаар яриа өрнүүлсэн төдий. Учир нь, би “Aquaman 2” киноныхоо зураг авалтын үеэр Англид очсон. Одоо хүн болгон л надаас “Кейт та хоёр болзож байгаа юм уу” гэж асуух боллоо. Тэдэнд өгөх миний хариулт бол “Үгүй”. Кейт даарсан учраас л би хүрмээ нөмрүүлж, эр хүний эелдэг зан гаргасан” гэсэн тайлбар хийлээ.

Сонирхуулахад, үүнээс өмнө Жейсон Момоа хуучин эхнэр жүжигчин Лиза Бонеттойгоо дахин нийлэх гэж байна гэсэн цуу яриаг мөн үгүйсгэлээ. Тэд үргэлж гэр бүл хэвээрээ байна, үр хүүхдийнхээ төлөө ийм алхам хийж байгаа, хайр сэтгэлийн хувьд тэдний хооронд ямар ч харилцаа байхгүй болсон гэдгийг хэлэв.

Эх сурвалж: Usmagazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button