Гадаад мэдээДЭЛХИЙ

Арван гоол орж, рекордууд эвдэгдсэн хүрлийн төлөөх тоглолт

Англи, Францын шигшээ багууд өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн мартагдашгүй тоглолтуудын нэгийг хийлээ. Хүрлийн төлөөх тоглолтод хоёр баг гоолын машинууд болж хувирч Английн шигшээ Францыг 6:4 харьцаатай ялав. Букаяо Сака Английн шигшээ багийн төлөө хат-трик хийж, тоглолтын эхний хагасыг Англи 4:0 оноогоор тэргүүлжээ.

Тоглолтын хоёрдугаар хагаст Килиан Мбаппе хоёр гоол оруулж эргэн эрэлтийг эхлүүлсэн ч хангалтгүй байв. Нийтдээ арван гоол орсон тус тоглолтод хэд хэдэн рекорд эвдэгдсэн байна. Эвдэгдсэн рекордуудыг жагсаавал:

Мбаппе: ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн их гоол оруулсан тамирчин (энэ ДАШТ-тай нийлээд 22 гоол)

Мбаппе: 21-р зуунд нэг ДАШТ-д хамгийн их гоол оруулсан тамирчин (энэ ДАШТ-д арван гоол оруулсан)

1982 оноос хойш хамгийн их гоол орсон тоглолт. 1982 онд Унгар Эль Сальвадорыг 10:1-ээр хожиж байв. ДАШТ-ийн түүхэнд үүнээс их гоол орсон дөрвөн л тохиолдол бий.

Майкл Олис: Нэг ДАШТ-д ганц тамирчинд хамгийн их оновчтой дамжуулалт өгсөн. Мбаппед таван оновчтой дамжуулалт өгсөн байна.

Жүд Беллингхам: Нэг ДАШТ-д хамгийн их гоол оруулсан Англи тамирчин. Бэллингхам долоон гоол оруулсан бол өөр ямар ч Английн шигшээ багийн тамирчин ДАШТ-д ийм тооны гоол оруулж байгаагүй юм.

ДАШТ-ийн түүхэн дэх анхны 6:4 онооны харьцаатай дууссан тоглолт

Эх сурвалж: USA Today

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button