Гадаад мэдээДЭЛХИЙ

Харри Кэйн: Бид чадах бүхнээ хийсэн ч эцэст нь хангалгүй байлаа

Өнгөрсөн шөнө ДАШТ-ын хагас шигшээд Англи, Аргентины шигшээ тоглож, Аргентин Английг 2:1 харьцаатай ялсан. Тоглолтын үндсэн цагийн 55 дахь минутад Энтони Гордон гоол оруулснаар Английн шигшээ оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Харин үндсэн цаг дуусахад таван минут үлдээд байхад Энзо Фернандес гоол оруулж, онооны харьцааг тэнцүүлжээ. Нэмэлт цагт Лаутаро Мартинес гоол оруулснаар Аргентины шигшээ ялсан юм.

Тоглолтын дараа Харри Кэйн “BBC” агентлагт яриа өгөхдөө “Тоглолтын ихэнх үед бид сайн тоглосон. 1:0-ээр тэргүүлж эхэлмэгцээ л оноо алдахгүйг хичээж эхэлсэн. Гэхдээ гаргасан хичээл зүтгэл маань ийм түвшний тоглолтод хангалттай байсангүй. Энд ирэхийн тулд маш шаргуу ажиллаж, залуус хөлс, нулимсаа урсгаж бүхнээ дайчилсан учраас маш их гунигтай байна. Чадах бүхнээ хийсэн ч эцэст нь хангалтгүй байлаа” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button