Гадаад мэдээДЭЛХИЙ
Беллингхам, Хааланд нарын нөхөрлөл Англи, Норвегийн тоглолт дээр тодорч харагдлаа
Английн шигшээ багийн Жүд Беллингхам, Норвегийн Эрлинг Хааланд нар 2020-2022 оны хооронд “Dortmund”-д тоглохдоо сайн найзууд болсон. Өнгөрсөн шөнө Англи, Норвеги шөвгийн наймын тоглолт хийж, 2:1 харьцаатай Английн шигшээ баг ялалт байгуулсан юм. Английн хоёр гоолыг Беллингхам оруулж гялалзсанаас гадна түүний Хааландтай үүсгэсэн нөхөрлөл мөн тодорч харагдсан байна.
it's free kick but they’re busy flirting pic.twitter.com/KEP7o1bYE5
— not so hourly haaland ???? (@hourlyerling) July 11, 2026
Үндсэн цагт Хааланд, Беллингхам нар бие биеэ түлхэн инээлдэж байгаа нь камерт бичигджээ. Нэмэлт цагт Беллингхам гоол оруулсны дараа хоёр тоглогч тэврэлдэн, үг солилцсон байна.
Эх сурвалж: USA Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.