СПОРТ

Б.Бат-Эрдэнэ: Спортын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хувийн хэвшлийг дэмжинэ

Монгол Улсын хэмжээнд 7000 хүнээс судалгаа авахад нийт хүн амын 29 хувь нь хөдөлгөөний хомсдолтой ба зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 5000 орчим иргэн тогтмол өвчилдөг гэсэн судалгаа бий. Шалтгааныг иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хандлага сул байгаатай холбожээ. Тэгвэл энэ сөрөг дүнг бууруулах хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт зохион байгуулж байна.

Өнөөдөр эхэлсэн тус сургалтад Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар, Политехник, Онцгой байдлын газар, Стандарт хэмжил зүйн газар, 5, 8, 11, 12 болон “Хан-Уул, МУИС, “Шинэ хөгжил” сургууль, 11, 17 дугаар цэцэрлэг, “Нийтийн цэнгээнт бүжиг”, “Шугаман бүжиг” хамтлаг, Цагаан-Овоо, Баян-Уул сумын нийт 80 арга зүйч хамрагдаж байна. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр нар оролцов.

Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй болгох, биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хувийн хэвшлийг дэмжих, тамирчин, дасгалжуулагч, салбарын ажиллагсадын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын засгийн газраар хэлэлцүүлэн дэмжлээ” гэдгийг тодотголоо.

Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдолыг бууруулахад нэн тэргүүнд спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, чанар хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хүм амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох ёстой” хэмээн хэлсэн ба Бүсчилсэн хөгжлийг бодлогыг спортоор дамжуулж хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2024 17:13

Зайлаач. Ичихэд яадаг байнаа. Данхаа аваад яваарай

Зочин
Зочин
4 сар 17, 2024 06:59

Махан толгойт минээ хэнд ч хэрэггүй сайдын орон тоо батлуулж зайд�##�ж аваад юу хийв чи. Хэдэн жил ичсэн амьтан шиг унтаа нойрмог байж байгаад сонгуулийн дуулианаар цочиж
сэрж байгаа юмуу. Чам шиг их идэж том баадаг хулгайч одоо хэрэггүй.

Зочин
Зочин
4 сар 17, 2024 08:01

БА АВАРГАА ЯАВАЛ ТАНЬ ШИГ МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭНЭЭ ЖИНХЭНЭ ТОП ЭЗЭН БОЛОХ БОЛ ТАНААСАА НЭГ ЗҮЙЛИЙГ АМИНЧЛАН ГУЙЯА ТА МАНАЙ БАЯНӨЛГИЙД ИРЧИХЭЭ ИХ ХУРЛААСААН БОЛЬЧИХ МАНАЙ СУМАНД ИР ТАНЬДАА КАЗАК ГЭР БАРЬЖ ӨГИЙ ХОЙ ЯМАА ҮХЭР АДУУ ТЭМЭЭ ӨГИЙ МАНАЙ СУМЫН ТАМИРЫН БАГШ СУЛТАНБЕК ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН УГ НЬ ТЭР БЕК МОНГОЛ БӨХИЙН СЕКЦ АЖИЛЛУУЛААД ХЭДЭН ХӨВҮҮН АЙМАГТ ЗОДОГЛООД ЖИНХЭНЭ АЛЖ БАЙГААШТ ТА ИРАА

Холбоотой мэдээ

Back to top button