СПОРТ

Тбилист Монголын 12 жүдоч барилдана

Гүржийн нийслэл Тбилис хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн гуравдугаар сарын 22-24-нд болно. Энэ удаагийн тэмцээнд 83 орны нийт 549 (эрэгтэй 305, эмэгтэй 244) жүдоч өрсөлдөхөө мэдүүлжээ.

Харин манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 81 кг-д Г.Болор-Очир, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button