ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Бизнес эрхлэгчдийн тоо энэ оны нэгдүгээр улиралд 6.6 мянгаар нэмэгдлээ

Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өслөө. Статистикийн бизнес регистр (СБР)-ийн санд 2024 оны эхний улирлын байдлаар 240.8 мянган хуулийн этгээд байгаагаас 6.6 мянга нь нэгдүгээр улиралд шинээр нэмэгдэж, 0.3 мянган хуулийн этгээд татан буугдсан байна.

Хуулийн этгээдийн 191.4 мянга буюу 79.5 хувь нь компани, 31.7 мянга буюу 13.2 хувь нь төрийн бус байгууллага, 5.4 мянга буюу 2.2 хувь нь нөхөрлөл, 5 мянга буюу 2.1 хувь нь төсвийн байгууллага, 4.9 мянга буюу 2 хувь нь хоршоо байна.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 180 мянга буюу 74.7 хувь нь Улаанбаатар хотод, 21.6 мянга буюу 9 хувь нь Төвийн бүсэд, 18 мянга буюу 7.5 хувь нь Хангайн бүсэд, 13.8 мянга буюу 5.7 хувь нь Баруун бүсэд, 7.4 мянга буюу 3.1 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна. Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.3-5.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.5 мянга байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
худал
худал
2024-04-17 16:25

ш�##� худлаа энэ хэдэн жил бизнкс эрхэлж буй хүмүүс дампуураад дууссан шүү сонгууль дөхөхөөр эрх баригчид худлаа шоудаж байна

Холбоотой мэдээ

Back to top button