Осолд орсон хүүхдүүд яаралтай хагалгаанд орж, эрчимтэд эмчлүүлж байна
Өчигдөр /2024.04.17/ Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт зургаан хүн зам тээврийн осолд өртсөн. Тэдний биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулан асуулаа.
Ингэхэд "Манай эмнэлэгт зургаан хүн хүргэгдэж ирснээс нэг нь нас барж, үлдсэн таван хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нэг том хүн өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд орсон. Хүүхдүүдийн хувьд мөчний хугаралтай, гавал тархины гэмтэл, цус хуралттай, хэвлийн гэмтэл гээд хавсарсан хүнд гэмтэлтэйгээр хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
Хэргийн талаар эргэн сануулбал, өчигдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эсрэг урсгалын хоёр автомашин мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны таван хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтэж бэртэж, ослын дараагаар 14 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Прусстэй оркуудыг замын хөдөлгөөнд оруулахгүй байя.
Эмэгтэй жолооч нараас айдаг та нар анзаараарай гарцан дээр явж байгаа хүний урдуур эмэгтэй жолооч болон том жиптэй з�##�уучууд дайрчих шахам өннөрдөг
үнэн үнэн ялангуяа улаан өнгийн машин унасан нь бүр аймаар
Тэд г�##�зуу гэсэн үг үү.Магадл�##� өндөр . Улаан машинтай болон жинтэй хүмүүсээс зайтай яваарай