НИЙГЭМНийгэм мэдээ

Унаач хүүхдүүдийг өрийн барьцаанд, тогтсон цалингүйгээр айл руу явуулдаг зөрчил илэрчээ

Хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд тогтмол анхаарал хандуулж, хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх, зуны улиралд зохион байгууллагдаж байгаа уралдаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартад нийцсэн хамгаалах хувцас хэрэгсэлээр хангаж хурдан морины уралдаан зохион байгуулах тухай Комиссын гишүүний зөвлөмжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт жил бүр хүргүүлж ирсэн.

Гэвч 2024 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан. Нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний Шаардлагыг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад  2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/50 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй бол албан тушаалтны үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх, ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох саналыг дээд шатны байгууллагад уламжлах эрхтэйг цохон тэмдэглье.

Унаач хүүхдийн асуудал нь хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрт хамаардаг. Судалгаагаар унаач хүүхдүүдийг өрийн барьцаанд, тогтсон цалин хөлсгүйгээр айл руу явуулдаг, морь унуулдаг зэрэг нөхцөл байдал илэрсэн. Зарим тохиолдолд хүүхдүүдийг сургуулиас нь чөлөө авхуулж зүүн болон төвийн бүсийн аймгуудад морь унуулахаар авч явж байна. Нөгөө талаас эцэг, эх нь зөвшөөрч тодорхой хөлсөөр морь унуулах тохиолдол байна. Өвөл, хаврын улиралд хүүхдээр морь унуулах нь амь нас, эрүүл мэнд эрсдэл учруулахаас гадна сурч боловсрох эрх нь зөрчигдөх, тэгш бус байдал үүсгэж байдаг. Чанартай боловсролыг нийтээрээ эзэмших нь боловсролын салбарын зорилго байдаг. Гэтэл боловсролын түвшин тэгш бус байгаа нь амьжиргааны түвшинтэй шууд хамааралтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үдшийн гялаан
Үдшийн гялаан
2024-04-19 06:55

Монгол хүн морь унаж болохгүй л гээд хориод байх юм, цөмөөрөө эрлийз хурлийз болчихжээ ! Тэгээд бас ма лаа мориор хаиулахаа байлаа гэж загнина, энэ хоты хон нээрээ г�##�зуу солиотой улс юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button