Нийгэм мэдээ

Сэлбэ голоос эмэгтэй хүний цогцос олджээ

Сэлбэ голоос нэр хаяг тодорхойгүй 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо "Ар согоот" гэдэг газар "Сэлбэ" голын усанд нэг хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс өчигдөр \2024.04.18\ 20:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, хаяг тодорхойгүй 50 орчим насны эмэгтэй хүний цогцос "Сэлбэ" голын эргээс гурван метр, 80-90 см гүн тогтсон байжээ. Аврах багийнхан 15 минут ажиллаж тус цогцосыг голын уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button