Нийгэм мэдээ

Б.Очирваань: 14 мянган км замыг туулж, өөрийн мөрөөдлөө биелүүллээ

Дугуйтай аялагч Б.Очирваань мөрөөдлийнхөө төлөө эх нутгаасаа гарч Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзах хүслээ биелүүлжээ.

Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлсэн билээ. 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Түүний хувьд одоогоор Лондон хотод байгаа бөгөөд өчигдөр /2024.04.21/ ФА цомын хагас шигшээ шатанд учраа таарсан Манчестер Юнайтед болон Ковентри Сити багуудын тоглолтыг үзсэн тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваань цаашлаад "Мөрөөдлийн театр" нэрээрээ алдартай багийнхаа Олд Траффорд цэнгэлдэхэд Манчестер Юнайтедынхаа тоглолтыг үзэхийг зорилгоо болгосон байна.

Түүний талаар Англи төдийгүй Европын хэвлэлүүд, шар мэдээний хуудаснууд мэдээллэж, подкаст, нэвтрүүлэгт хүртэл урьсан байна.

Ийн Эртний түүхэнд Монголчууд Евро азийг мориор туулж, дэлхийн талыг эзэлсэн эрэлхэг үйл хэрэг яах аргаггүй зуун дамжин яригдаж, цагаан дээр хараар бичигдсэн билээ. Тэгвэл эл үндэстний үргэлжлэл болсон мөрөөдөл зоригоо зүрхэндээ тээсэн монгол залуу Б.Очирваань Европыг зорьсон мөрөөдлөө ийн биелүүлж яваа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button