УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийтийн эзэмшлийн талбай руу "Төмбийлгөж" хумслагсадтай тэмцэх нь зөв

Хотын дарга Х.Нямбаатар нийслэл хотын өнцөг булан бүрт очиж ажиллах болсон. Өнөөдөр /2024.04.23/ гэхэд л нэгдүгээр хорооллын зам болон барилга байгууламжтай танилцав.

Энэ үеэрээ нийтийн эзэмшлийн зам талбай руу хувийн хашаа, байшингаа түрж барьсныг "Төмбийлгөж барилаа" хэмээн шүүмжлээд амжлаа.

Тэрбээр "Нийтийн эзэмшлийн 60 см-ыг хувьдаа ашиглаж, баяжих гээд байна уу, заавал нураана шүү" хэмээн уурсаж, хатуухан үг унагав.

Энэ мэт үйлдлүүдтэй тэмцэх нь ч зөв. Хотын дарга Х.Нямбаатар л хэлж байгаа болохоос үнэн.

Олон нийтийн эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүй түрж хувьдаа завшсан барилга байгууламж, хашаа хорооны өнцөг булан нийслэлд тоогоо алдсан олон бий. Орон сууцны нэг давхарт өргөтгөл барьж, явган хүний зам хаачихсан үйлчилгээний газрууд ч мянга мянгаараа байгаа.

Нийтийн талбайгаас 60 см хумсаллаа гээд баяжчихгүй байлтай. Нийтийн эзэмшлийг амьгүй мэт санадаг нь манай нийгэм дэх аминч үзлийн том илэрхийлэл. Ийм аминч үзэл барилгын булангаасаа ч хортойгоор нийгэмд түрсээр байгаа нь харамсалтай. Харин маазрал, явган шог хийцгээж байгаад анхаарал хандуулах учиртай гол асуудлаа орхичихдог баймааргүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатараа чамайг дэмжиж байгаа шүү нийтийн өмчийг монголчууд хайрлах сэтгэл байхгүй болсон байна хувийн өмч болөө дээд зэргийн хайрладаг сонин сэтгэхүйтэй болсон

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хувийн өмчөө хайрладаг нь хүний төрөлх араншин, энэ нь нийгмийн хөгжлийн тулгуур хүч нь болж өгдөг гэж бгаа шүү ! Бид яагаад хөгжихгүй бнаа гэвэл бидэнд ийм тулгуур болох хувийн өмч байхгүй, хувийн өмчийг үзэн яддаг учраас манай нийгэм хөгжихгүй бгаа юм гэсэн шүү.
Өөрөөр хэлбэл бидний сэтгэлгээ соци�##�измаараа байгаа учраас хөрөнгөлөг нийгмийн хөгжлийн зарчим тай зөрчилдөөд бнаа !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та энэ хорвоо дэлхийн хамгийн тэнэг мулгуу хүн гэдгээ энэ бичсэн сэтгэгдлээрээ бат�##�лаа. Хар амиа бодсон хулгай дээрмээр олсон хувийн өмчтэйгээ үхэж д�##�д ор.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нийтийн юмнаас хулгайлж хумс�##�сан бол хэзээ ч хувийн өмч биш. Та андуураад байна.

Зочин
Зочин

Нямбаатарыг сайн дэмжье. Байшингаас ургуулж байр бариад өчнөөн жил зөндөө ашиг оллоо. Газар, ус, дулааны хангамж шууд үнэгүй орж ирсэн ат�##� үүдний хэсгээ ч цэвэрлэх сэтгэлгээгүй заваан юмнууд хотын төвөөр дүүрэн. Хогоо оршин суугчдын хогийн савны гадна овоолоод хаячихна. Хэт том хог гардаг учраас. Явган хүний зорчих замын хагасыг эв хавгүй өндөр довжоо барьж дээрэмлчихсэн. Дэндүү олон жил дээрэлхүүлж амьдарч байна даа төвийнхөн бид.

Зочин
Зочин

Айл болгон ийм гэмт хэрэг үйлдэж байгаа. Нямбаатар айгаад тэдэнд ха-лдаж чадахгүй л дээ. Захын хороололд ингэ сүгсэлзвэл сонгуулиар �######�өөрөө газар сууна гэсэн үг.

Зочин
Зочин

Орон сууцны 1 давхарт худ�##�даа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл өгдөг ч өргөтгөл хийхийг хоригломоор юм даа. Манайх шиг хэн дуртай нь ханаа пөмбийлгөөд байдаг газар гадаадад бол харахгүй дээ. Явган хүний зам хээв нэг хаачихна. Ямар ч арга хэмжээ авч болиулахгүй. Зарим нь нийтийн эзэмшлийн т�##�бай нь том бол байртайгаа задгуулаад бүүр байшин барьчих жишээний...

иргэд
иргэд

маш зөв юм хийж байгаа арай лдэндүү замбраагүй болсиимаа хог новш ихтэй заваан хууль дүрэмгүй байсан шүү одоо дэгэнд нь оруул амжилт

Зочин
Зочин

Өөрийнх нь намынх байна. Хэзээ ч энд АН-ын хүнд газар өгөөгүй.

Холбоотой мэдээ

Back to top button