Монгол иргэн Макаод хар тамхи хэрэглэвэл хоёр улсын аль нэгнийх нь хуулиар шийтгүүлнэ

Монгол залуу Макаогийн гудамжаар мансуурч, согтуурсан байдалтай яваа бичлэг түгсэн. Тухайн бичлэг дээрх хүнийг нийгмийн сүлжээнд Монголын нэр бүхий хамтлагийн гишүүн хэмээн нэрлэж буй. Үүнтэй холбогдуулан тус улсад гэмт хэрэг зөрчилд холбогдвол хэрхэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Макаод хууль зөрчвөл "Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсан улсын иргэд хоёр улсын аль нэгнийх нь хуулийг дагаж мөрддөг.
Макао бол БНХАУ-ын онцгой бүс бөгөөд гадаад харилцаа болон, батлан хамгаалах яамыг нь тэндээс хянаж, удирддаг. Харин дотоод асуудал буюу хууль цааз нь Макаогийн өөрийн мэдэлд байдаг. Ийм учраас тус хотын хууль дүрмийг гадаадын иргэн зөрчсөн тохиолдолд хоёр улсын хууль дүрэм, захирамж тогтоолын дагуу шийдвэрлэдэг.
Манай улсын иргэд БНХАУ-руу 30 хоногийн визтэй хэдий ч тус улсын онцгой бүс болох Макао руу 90 хоногийн визтэй зорчдог.
Макао онцгой бүс гэдэг утгаараа мөрийтэй тоглоомын хориггүй хот юм. Тиймээс жуулчид мөрийтэй тоглохоор очдог гэхэд хилсдэхгүй.
2019 онд манай улсаас Макаод хүн худалдаалах, хар тамхи, залилангийн хэргээр 12 хүн хоригдож байжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээрийг байгуулсан юм.
Харин 1989 онд манай улс БНХАУ-тай “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод үйлчилдэггүй аж.
Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай хоёр талт 36 олон улсын гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.