Нийгэм мэдээ

Монгол банхар Гүен, Толигор, Хангарьд нар ДАШТ-д түрүүллээ

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18,355 нохой шилдгийн төлөө өрсөлдөв.

"World Dog Show 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авлаа. 

Одоогоор “Дэлхийн нохой судлалын холбоо”-нд нийт 367 үүлдэр албан ёсоор бүртгэлтэй бөгөөд тэднийг хонь, анч нохой гэх зэргээр 11 группэд ангилдаг юм байна. Харин 11-р группэд  хараахан тус холбоонд албан ёсоор бүртгэгдээгүй нохдыг хамруулж, нэрлэдэг аж. 

"Монголын нохой судлалын холбоо"-ноос "World Dog Show 2024" Монгол банхар тэмцээнд оролцсоноор цаашдаа 2025 онд тус үүлдрийг FCI-д бүртгүүлэх хүсэлт гаргахад том нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол банхар минь мөн ч ухаантай, �##�иваад тэсвэртэй, жинхэнэ хоточ,сүрлэг,эзэндээ бүр нохой нохойноос үнэнч сайхан амьтан даа. Монгол банхараа цэвэрээр нь өсгөж үржүүлэх ёстой юм шүү.

Уншигч
Уншигч

Амжилт хүсэе.

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна. Мохгол банхараараа бахархаж байна.

Зочин
Зочин

хөөрхөн мундаг нохойнууд болон, сургагч нартаа баяр хүргэе, улам өндөр амжилт

Zochin
Zochin

Muusain luivarchin, hulgaichuudaas hol deer MGL iinhoo neriig Delhiig gaihuulj bn daa. Banharuud Mundagaa mundag

Zaluuchuudadaa bayr hurgeed amjilt husieee!

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

МОНГОЛ БАНХАР МИНЬ АГУУ УХААНТАЙ, ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ... АМЬТАНДАА

Зочин
Зочин

Ухаантай зоригтой үнэнч сайхан амьтан шүү. Эрлийз хулжигар шарууд шиг сүүлээ хавчиж гас�##�ж гангинахгүй. Хоолоо өөрөө олж идээд хотныхоо захад хэвтээд хонио манаад байж л бна.

Холбоотой мэдээ

Back to top button