Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung Electronics” компанийн үйл ажиллагааны ашиг арав дахин нэмэгджээ

БНСУ-ын “Samsung Electronics” компани өнөө өглөө /2024.04.30/ санхүүгийн тайлангаа тавьжээ. Тус компанийн 2024 оны эхний улирлын үйл ажиллагааны ашиг өнгөрсөн онтой харьцуулахад арав дахин нэмэгдсэн байна.

Дэлхийн хамгийн том ухаалаг утасны үйлдвэрлэгч “Samsung Electronics”-ийн үйл ажиллагааны ашиг 6.6 их наяд вон болжээ. Харин өнгөрсөн жилийн мөн хугацаанд тус компани 640.2 тэрбум воны ашигтай ажилласан.

Үйл ажиллагааны ашиг нь нийт орлогоос үйл ажиллагааны зардлыг хассан гэхдээ татвар төлөхөөс өмнөх мөнгөн дүн. “Samsung Electronics”-ийн ашиг шинжээчдийн таамаглалаас давав.

“Yonhap Infomax”-аас зах зээлийн шинжээчдээс санал асуулга явуулж ашиг дунджаар 5.6 их наяд вон хүрнэ гэж тооцоолж байсан юм. Тус компанийн гар утас болон бусад цахилгаан хэрэгслийн бизнес ашгийн ихэнхийг авчирчээ.

Тухайлбал эхний улиралд цахилгаан барааны бизнес 4.1 их наяд воны үйл ажиллагааны ашигтай ажилласан юм. Харин микрочипийн бизнес нь 1.91 их наяд воны ашигтай байсан аж.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button