УРЛАГ

Б.Одмандах “Ялта хүрэх зам” наадмын "Дипломант"-аар шалгарчээ

Оросын "Хүмүүнлэгийн ертөнц" сангаас зургаа дахь жилдээ зохион байгуулсан  "Ялта хүрэх зам" олон улсын хөгжмийн наадмын финалд Монгол улсын филорманийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах, Оросын дуучин, продюсер Ярослав Сумишевскийтай хамт "У деревни Крюково" дууг Кремлийн их танхимд 6000 гаруй үзэгчдийн өмнө толилууллаа.

Улмаар зохион байгуулагчид наадмын төгсгөлд монгол дуучныг хүндэт "Дипломант"-аар шалгаруулжээ. Харин наадмын тэргүүн байранд Хятадын дуурийн дуучин Жи Пенгю, дэд байранд Сербийн Милан Буякович, гуравдугаар байранд Индонезийн дуучин Тиро Хилариус Турнип тус тус шалгарсан байна.

Энэ наадам нь анх 2019 онд Ялта хотод зохион байгуулагдаж 2022 оноос хойш Москва хотноо байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил 56 орны 900 гаруй дуучид эхний шатанд оролцсон бөгөөд Монгол улсаас анх удаа мэргэжлийн уран бүтээлч Б.Заяат 15 орны 15 шилдэг дуучны тоонд багтаж гуравдугаар байр эзлэн 500 мянган рублиэр шагнуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 3, 2024 16:44

ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ? БАЯР ХҮРГЭЕ ДЭМЖЛЭГ САЙТАЙ БОЛ МОНГОЛЧУУД НЭЭРЭЭ ДЭЛХИЙГ ДОНСОЛГОНО БҮХ САЛБАРТ ШҮҮ ДААН Ч ТӨР МУУ ИХЭНХ НЬ ХУВИЙН АМБИЦ ӨНДӨРТЭЙ ОДОО СҮҮЛДЭЭ ЗАРИМ НЬ СНҮҮКЕР УНАЖ АЛЦАГНААД ЗАРИМ НЬ МОТОЦИКЛ УНАЖ ХҮҮХЭД БАЙХДАА МОТОЦИКЛИЙН ХУЛГАЙЧ БАЙСНАА ЯРИАД ЖИНХЭНЭ ГАЙХАМШИГ МОНГОЛД БОЛЖ БАЙНАА

Back to top button