Нийгэм мэдээ

Нийслэлд нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлд хугацаат цэргийн албаны энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно.

Цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулах бөгөөд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button