НИЙГЭМНийгэм мэдээ

Судалгаа: Цэргийн насны залуусын дунд архи, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна

Цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-нд болно. Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг зохион байгуулав.

Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна. Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэй осол гэмтэлд өртөх цаашлаад амиа хорлох зэрэг сөрөг үр дагавар үүсэж байгаа нь өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж байна.

Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, мэс, гэмтлийн эмгэг, арьсны эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэг, сэтгэцийн эмгэг их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байгааг онцоллоо. Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2025 14:14

ЭНЭ ҮНЭЭН ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН АРХИЧИД ОДОО ЗАЛУУЖСАН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН �######�ШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙГААД БАЙНА МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НАМАА БАЙГУУЛЖ ИРЭХ СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХГҮЙ БОЛ БОЛОХООН БАЙЖ АРХИЧДЫН МААНЬ ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА.ТӨРӨӨС МЭРЭГЖЛИЙН АРХИЧДАД ТУСГАЙ ТӨСӨВ ӨГӨХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button