Нийгмийн

Нийслэлд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлага энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байранд явагдах юм.

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ" хэмээн заасан байдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээх хуультай.

Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно.

Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • -3х4 хэмжээтэй цээж зураг
  • -Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч очих юм байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button