Спортын арбитр шийдвэрээ гаргатал Б.Өсөхбаярыг барилдуулахгүй

Монголын Үндэсний Бөхийн Холбоо аймгийн арслан Б.Өсөхбаярын асуудлаар тайлбар мэдээлэл гаргалаа.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх 8 дахь шаардлагын дагуу аймгийн арслан Б.Өсөхбаярыг 2024.05.03-ны өдрийн барилдаанд шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэн барилдуулсан.
Тухайн өдрийн барилдаанд барилдахаар ирсэн бөхчүүд Спортын арбитр ТББ-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, шударга өрсөлдөөнийг эрхэмлэж ажиллах, үүний тулд 2023.11.23-ны өдөр гаргасан шийдвэрээ дахин нягтлах шаардлагыг хүргүүлэхээр гарын үсэг зурж барилдааны нээлтийг 36 минутаар хоцроосон үйл явдал болсон.
Үүний дагуу МҮБХ-ны тэргүүлэгчид тавдугаар сарын 03-ны өдөр хуралдаж бөхчүүдийн шаардлагыг Спортын арбитр төрийн бус байгууллагад хүргүүлэх, тус ТББ-д харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох зөрчлийг дахин хэлэлцэх саналыг хүргүүлэн ажиллах шийдвэр гаргалаа.
Мөн Спортын арбитр ТББ-ыг дээрх хоёр бөхийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах хүртэл бөхийн барилдаанд бүртгэхийг түр түдгэлзүүлж ажиллахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгасан байна. МҮБХ-ны үйл ажиллагаанд олон жилийн хаагдмал үйл ажиллагаатай явж ирсэн Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Спортын арбитр ТББ-ын зарим шийдвэрүүд сөргөөр нөлөөлж байгаа тул дээрх хоёр ТББ-ын удирдлагуудыг 2024.05.08-ны өдрийн 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох нээлттэй уулзалтад оролцуулах саналыг хүргүүлж байна гэж МҮБХ-ноос мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Явцын шинжилгээгээ сайн аваад хэргэлсэн бол бүгд тэгш шийтгэл оноодог байх хэрэгтэй Монгол хүний ген �##�дагдах аюултайг хаа хаанаа анхаарайсай Энэ допингийн асуудлаа ж�##�га довны үзлээсээ с�##�ж нэг тийш нь цэгцэлмээр юм.