Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд төрөлт буурсан тул сүүлийн 50 жилд хүүхдүүдийн тоо хоёр дахин багасжээ

Японд 2023 онд төрөлтийн түвшин 1.3 болсон. Тус улсад төрөлтийн түвшин сүүлийн 10 гаруй жилийн турш бараг өөрчлөгдөөгүй ч гэсэн шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо өнгөрсөн жил буурсан байна.

Тэгвэл Японы засгийн газар хүн ам зүйн тухай статистик бямба гарагт /2024.05.04/ нийтэлжээ. Тавдугаар сарын 1-ний байдлаар Японд 15 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 14.01 сая болсон аж.

Энэ нь өнгөрсөн жилээс 330 мянгаар буурсан үзүүлэлт юм. Тус улсад сүүлийн 43 жил дараалж хүүхдүүдийн тоо буурав. Харин нийт хүн амын 11.3 хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь өнгөрсөн жилээс 0.2 хувиар буурч буюу сүүлийн 50 жил тасралгүй багасжээ.

1975 онд Японд 27.23 сая хүүхэд байсан нь нийт хүн амын 24.3 хувийг бүрдүүлдэг байсан юм. Харин 2024 онд хүүхдүүдийн тоо 14.01 сая болж, хоёр дахин буурав.

Японы засгийн газар жил бүр буурсаар буй төрөлттэй тэмцэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Мөн дэлхийн бусад орнуудад ч гэсэн бага төрөлтийн асуудал тулгараад буй.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button