Сурвалжилга: Скүүтэртэй залуус жолооч нарыг "айлгаж", цагдаа нар хэрхэхээ мэдэхгүй байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар "JET" скүүтэр 2022 оноос эхлэн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Харин энэ хавраас "Тапатрип" групп түрээсийн скүүтэр, унадаг дугуйг оруулж ирээд байна. Иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Хувийн хэвшлүүд хэдий зөв зүйлийг нэвтрүүлсэн ч гэсэн энэ нь автомашины зам дээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, цагдаа, скүүтэртэй зорчигчдын хооронд хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд тулгараад байгаа юм.
Тодруулбал,
- Автомашины замаар насанд хүрээгүй хүүхдүүд хараа хяналтгүй зорчих
- Төв замаас бусад замд дугуйн зам байхгүй
- ТЦА-аас сануулга, сургалт орохоос өөр шийдгүй
- Жолооч, скүүтэртэй зорчигч хоёр осол гаргасан тохиолдолд хариуцлага хэн хүлээх нь тодорхойгүй зэрэг асуудлууд иргэдийн дунд тулгамдаад буй.
Eguur агентлаг скүүтрээр зорчигч, автомашины жолооч, ТЦА зэрэг гурван талт хүмүүсийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм.
Бид өдөр тутамд хамгийн их хүмүүс зорчдог хэсэг болох Сүхбаатарын талбай, Багшийн дээд орчмыг зорилоо. Улмаар автомашины жолооч болон скүүтрээр зорчиж буй хүмүүсийн байр суурийг түүвэрлэж, харьцуулан хүргэж байна.
-Скүүтэртэй зорчигч жолооч нар бараг л дайснууд болж байна-

Харин замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар "Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм дээр “А,B,C,D гэсэн ангилалтай эрх бүхий хүмүүс замын хөдөлгөөнд орно” гээд заачихсан байдаг.
Гэтэл замын хөдөлгөөний наад захын мэдлэггүй хүүхдүүд автомашины зам дээр скүүтэр унаад явж байна шүү дээ. Автомашин нь түгжирч ядаж байхад цахилгаан дугуй, скүүтэртэй залуучууд бас дээрээс нэмж түгжрэл үүсгээд байна.
Ингээд бодохоор төр ард иргэд, хүүхдүүддээ хэр хайртай байгааг харуулж байгаагийн нэг илрэл гэж харж байна. Энэ асуудал бол жолооч, цагдаа нарын шүдний өвчин болоод байна. Угтаа бол эдгээр залуучууд явган хүний замаар л явах ёстой.
Мөн "Ер нь зориулалтын замгүй болохоор унадаг дугуй, скүүтэр унаж байгаа хүмүүст ч хэцүү байдаг байх. Замын хөдөлгөөнд оролцож байхад ардаас гэнэт гараад ирнэ. Тэгээд л машин дундуур сүлжилдээд л мөргүүлчих шахна. Ер нь их эрсдэлтэй.
Жолооч нарыг автомашины зам дээр хөдөлгөөнд оролцож байх үед скүүтэртэй хүүхдүүд гэнэт хажуугаас орж ирэх нь үнэхээр төвөгтэй. Техник гэдэг бол маш их осолтой. Огцом тоормослохоос гадна урдуур орж дайруулчих гээд давхар айдастай болчихсон байсан.
Үүнд эцэг эхийн хараа хяналт маш чухал л даа. Хүүхдийнхээ явж байгаа замыг сайтар шалгаж анхаарал болгоомжийг нь хянах хэрэгтэй. Адаглаад л хамгаалалтын малгай, тохойвч, өвдгөвч зэргээр нь хангах хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн осол гарлаа гэж бодоход зүгээр замаараа явж байсан жолоочийн буруу болж үлдвэл үнэхээр харамсалтай биз дээ.
Манай монголд скүүтрээр явах зам нь байхгүй. Заавал авто зам дээр явж таардаг. Тэгэхээр жолооч нар үнэхээр төвөгтэй байдаг. Тиймээс иргэддээ бүгдэд нь ээлтэй зам талбайг гаргаж өгөөсэй гэж маш олон жил ард иргэд нь дуугарч байна. Шийдэлд хүрсэн зүйл ганц ч байхгүй байгаа нь харамсалтай л санагдаж байна" гэдгийг хэлсэн юм.
Замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар " Автомашины зам дээр хөдөлгөөнд оролцож байх үед скүүтэртэй хүүхдүүд гэнэт хажуугаас орж ирэх нь үнэхээр төвөгтэй. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм дээр “А,B,C,D гэсэн ангилалтай эрх бүхий хүмүүс замын хөдөлгөөнд орно" гэж заасан байдаг. Гэтэл цахилгаан скүүтэр, дугуйтай залуучууд машин дундуур сүлжилдээд мөргүүлчих гээд эрсдэлтэй байдаг" гэдгийг хэлж байлаа.
Харин скүүтэртэй зорчигчид " Өдөр тутамдаа автомашины замаар хөдөлгөөнд оролцоход ямар хүндрэл гарч байна вэ?" хэмээх асуултад дараах байдлаар хариуллаа.
-Зорьсон газартаа хурдан хүрэхийн тулд автомашины замыг сонгодог-

Иргэн Б: "Манай ажил хотын төвд учраас би өдөр болгон скүүтэр унаад ажилдаа ирдэг. Даанч хотын нөхцөлд зориулалтын зам байхгүй учраас анхандаа их төвөгтэй санагддаг. Өнөөдөр такси бариад хоёр км явахад 3000 төгрөг төлдөг. Гэтэл би 3900 төгрөгөөр хоёр км-ээс хол зам туулж, зорьсон ажлаа бүтээж чадаж байгаа юм. Хамгийн сайхан нь түгжрэхгүй. Гэхдээ автомашины замаар явах гэхээр жолооч, скүүтэртэй зорчигч хоёрын хооронд маш их маргаан үүсдэг. Бидний хувьд зүгээр гарцаар скүүтэрээр гарч байхад зарим жолооч нар шүргэх тохиолдол ганц, хоёр удаа гарсан.
Иргэн Х: Би арван жилийн хүүхэд. Заримдаа хичээлдээ явахдаа түрээсийн скүүтэр унадаг. Уг нь бол ээж явган хүний замаар яваарай гэж захидаг хэдий ч тэр замаар явахад маш хүндрэлтэй бас цаг алддаг. Тийм учраас машины замаар л явдаг даа. Учир нь түрээсийн скүүтэр минут тутамдаа мөнгө авдаг болохоор давхар мөнгөө хэмнэх зорилготой л доо. Тийм болохоор автомашины зам л хамгийн зөв сонголт болчхоод байна.
Иргэн О: Би өглөө оройдоо нийтийн тээврээр сургууль руугаа явдаг. Өглөөний ид ачааллын үед явахад дор хаяж 40-60 минут болдог. Иймд надад нэг бол эрт гарах эсвэл таксинд суух гэсэн л сонголт тулгардаг.
Мэдээж таксинд суусан ч түгжрэх учраас сүүлийн үед түрээсийн дугуй, скүүтэр унадаг болсон. Миний хувьд багш мэргэжилтэй учир хүүхдүүдээсээ эрт очиж хичээлээ бэлдэх шаардлага маш их тулгардаг. Тиймээс цаг хугацаа л их чухал санагддаг. Сүүлийн үед жолоочидтой их мурийж байгаа. Тэд зөвхөн өөрсдийн өнцгөөс хараад биднийг буруутан шиг харьцаад байдаг. Бид ямар тэдэн шиг зориулалтын замтай биш дээ. Үүнийг ойлгоосой гэж хүсдэг.
Скүүтэртэй зорчигч, автомашины жолооч хоёр асуудлыг ТЦА зохицуулах үүрэгтэй. Энэ хүрээнд ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнээс унадаг дугуй, скүүтэртэй зорчигчийн зохицуулалтын талаар тодруулга, мэдээлэл авлаа.
"Унадаг дугуй, скүүтэртэй зорчигч автозам руу орж болохгүй, зөвхөн зориулалтын бүсээр зорчино"

-Цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай зорчигчийг хөдөлгөөнд оролцохыг нь хэрхэн зохицуулдаг вэ?
-Цахилгаан скүүтэр, унадаг дугуйг хэрэглэх журамд заасны дагуу замын хөдөлгөөнд оролцох ёстой. Унадаг дугуй, скүүтрээр 10 хүртэлх насны хүүхэд тоглох бол асран хамгаалагчийн хараа хяналтад байна. Хэрвээ зам руу орвол явган хүний замаар хараа хяналттай зорчиж болно. Ганцаараа унах бол зориулалтын тоглоомын талбай, хашаандаа тоглоно.
Мөн 10-14 насны хүүхэд унадаг дугуйг бие даан зөвхөн явган хүний болон зориулалтын тэмдэглэгээ бүхий замаар унаж болно. Харин 14-өөс дээш насныхан унадаг дугуй, скүүтэрээр зорчихдоо дугуйн болон явган хүний зорчих хэсэггүй үед нэгдүгээр эгнээг баруун тал руугаа шахаж түр зорчиж болно.
-Хөдөлгөөнд оролцож байхдаа юуг анхаарах ёстой вэ, голчлон ямар зөрчлүүд ажиглагддаг вэ?
-Унадаг дугуй, скүүтэртэй зорчиг зам хөндлөн гарахдаа тухайн хэрэгслээсээ бууж, түрж гарах ёстой. Мөн уулзвараар нэвтэрч хөдөлгөөнд оролцож болохгүй. Зорчих хэсгийн хамгийн баруун жигүүрийг шахаж явах заалтыг зөрчиж замын голоор, эсрэг урсгалаар зорчиж болохгүй.
-Тухайн хэрэгсэлд бүрэн бүтэн байдлын шалгуур байдаг уу?
-Шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа бол тод гэгээлэг хувцас, гэрэл ойлгогчтой хантааз өмсөх хэрэгтэй. Авто машины бүрэн бүтэн байдал гэдэгтэй адил тус хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. Ингэхдээ, шөнийн цагаар цагаан өнгийн зам гэрэлтүүлэгч, ардаа улаан өнгийн гэрэл цацруулагч, тоормос ажиллагаа хэвийн, хонхтой байх ёстой.
Эцсийн эцэст дүрэм зорчиж хөдөлгөөнд оролцож байгаад автомашинд мөргүүлбэл хамгаалалт багатай зорчигч л эрүүл мэндээрээ хохирно шүү дээ. Мөн насанд хүрээгүй хүүхэд зөрчил гаргасан тохиолдолд зайлшгүй асран хамгаалагчид нь хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй.
-Хэрвээ осол гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ-
-Замын цагдаагийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотод нэгдүгээрт гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Хоёрдугаарт замын хөдөлгөөний хууль журмын хэрэгжилтийн дагуу хяналт шалгалтаа хийгээд тавьж байгаа.
10 хүртэлх настай эсвэл сургуулийн насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох автомашины хөдөлгөөнд оролцож байгаад осол гаргавал тухайн скүүтэр, унадаг дугуй авч өгсөн асран хамгаалагчдаас нь арга хэмжээ авна. Тиймээс асран хамгаалагчид нь нэг удаа ч гэсэн хамт сургууль руу нь очоод маршрутыг нь давхар зөвлөөд өгөх хэрэгтэй.
Бид энэ жил “Сурагчийн аюулгүй байдал” гээд 205 ЕБС-ийн багш нарыг замын аюулгүй байдлыг хангах сургалтад хамруулсан. Уг сургалтаар багш нарыг нь унадаг дугуй, скүүтэр зэргийг унаад сургууль руу нь очуулж үзсэн. Энэ нь цаашлаад багш, сурагч, асран хамгаалагч гэсэн гурван талын шийдэл бүхий авч буй арга хэмжээ юм.
Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий. Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй болон скүүтерээсээ буухгүйгээр явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гардаг, дүрэм зөрчиж улаан гэрлээр гарах зэрэг нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна гэдгийг анхааруулсан юм.
Нэмж дурдахад, унадаг дугуй, скүүтерийг ганцаараа унах ёстой. Мөн замын хөдөлгөөнд болон явган хүний хөдөлгөөнд саад болохооргүй зориулалтын газар байрлуулж тавих хэрэгтэйг ТЦА-наас санууллаа.
Иргэдийн хувьд "Хүн болгон дугуй, скүүтэр авч чадахгүйгээс хойш түрээсийн үйлчилгээ хамгийн зөв шийдэл болсон. Харин хотынхоо зам талбайг цэгцэлж иргэддээ ээлтэй нийгмийг бий болгохыг хүсэж байна" гэсэн байр суурьтай байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Францад дэлгэрээд , осол их гарч байгаа ш�##�тгаанаар авто зам т�##�байгаар зорчихыг нь хорьсон гэж дуулсан юм бна . Дуут дохио байхгүй мопед скутерыг зогсоох хэрэгтэй зориул�##�тын зам байхгүй ядаж
Монголыг үнэхээр ойлгохгүй юм.
Зориул�##�тын замгүй байж яагаад скүтерийг зөвшөөрдөг юм бэ
Автомашины жолооч нарт гай болж бн ш дээ. Толинд орж ирэхгүй, гэнэтхэн гараад ирдэг. Зүрх авчих шахна. Зүгээр мөрөөрөө явж бгаа жолооч гай болно
4-5 жилийн өмнө их тренд болж байсан ч уд�##�гүй осол их гарсан ш�##�тгаанаар европын том хотууд бүгд хорьсон.
Хүүхэд гэлтгүй з�##�уучууд скүүтэрээр хөндлөн гулд а�##�зны тор шиг ялаа батгана шиг давхилдаад машины урдуур хойгуур хаа дуртай газраар давхиж хаа дуртай газраа овоолж хаяж байнаа нь амь насаа �##�дах эрсдэлд ороход маш ойрхон байгаан нь тун хэцүү байна шүү нэг журам дүрэмтэй болох нь зөв байхаа
Нийтлэлд "Төв замаас бусад замд дугуйн зам байхгүй" гэж ээ. Угаасаа ямар ч зам байхгүй ш д. Одоо байгаа дугуйн зам гээч нь гэнэт тасраад байхгүй болчихно. Дугуйтай хүн, скуутертэй хүн яах нь ойлгомжгүй. Явган зорчигчийн гарцаар түрж гарна ч гэх шиг. Ногоон гэрлээр авто замыг явган гарах гээд оролд доо, дарга нар аа.
Ер нь нөхцөл нь бүрдээгүй байхад яах гэж скуутер, суррон импортоор оруулж ирэхийг зөвшөөрч, заруулдаг юм бэ. Замын ача�##�лыг бууруулах гэвэл явганаар, дугуйгаар, скутерээр зорчих орчныг бий болгооч. Адаглаж авто замаар зорчих үед авто машины жолооч давуу эрх эдлэхгүй гэж дүрэмд заагаад журамлаач.
Стандарт зөрчсөн чанга дуутай мотоцикл, машиныг яарихаа бүүр больчихоё. Төрийн бодлого, үйл ажиллагааны уялдаа үгүйлэгдэж байна шүү
явган хүний гарц гээд тодорхойлоод өгчихсөн. Явган.ойлгож б. а уу. Тийм болохоор явган хүнтэй адил �##�хаж буюу түрж гарна... Тэгэхгүй бол хүүхэд дайрчих гээд дураараа гарцаар хар хурдаар нь явдаг хүмүүс их бий
Миний найз скүүтэрт дайруулаад гэмтэлд сэхээнд байна. Эв, эрүүл, сав, саруул байсан.
оруулж ирж байгаа компаниуд замаа зас....
Yu hutsaad bgn be
Япон хорьсон
Скүүтэрийг хорих хэрэгтэй
Оруулж ирсэн хүмүүсийг хорь, амьдр�##� хэцүү байна. үхэлтэй тэмцэж байна.
Жолооч болоход 18 нас хүрсэн байх шаардлага тавьдаг, гэтэл замын хөдөлгөөнд насанд хүрээгүй сурагчид скуутертэй оролцож байна, машины урдуур хойгуур гэнэт гараад ирнэ, ядаж бхд дуут дохио байхгүй мөртөө явганы зам дээр хажуугаар гэнэт гарч ирж цочооно. Тэгээд ч гадны орнууд скуутерийг замын хөдөлгөөнд оролцохыг хорьсон ш тээ. Монголд хууль дүрэм гэж байх биш, хорьсон нь зөв, цэцэрлэг толбайдаа л унах хэрэгтэй
Монгол шиг замбараагүй журам дүрэмгүй оронд хорьсон нь дээр
Шууд хорь
Энэ чаддаг чаддаггүй скүүтэр унасан нөхдүүд өчнөөн хүн ялангуяа хүүхэд дайрч гэмтээж байна. Мөн авто зам дээр маш их осол аваар гаргаж дуртай үедээ замын голд хаяаад яьж байна. Эсвэл сург�##�т хийж үнэмлэх олго эсвэл энэ 2 компани энэ новшоо �######�уулахыг ард иргэд шаардаж байна. Ямар ч зохион байгуул�##�т эмх замбараа �##�га новш гэж ..
Хүүхдийн 100 зам бол битүү скоотэр хүн дайраад �##�дчихгүй явчих юмсан гэж бүр бодогдсон шүү
Өглөө 7 цагт зүүн тийш нарны өөдөөс явж бхад гарцгүй газраар 6 эгнээ замыг тас хөндлөн хурдтай гарч бгаан Хараа сайн хурд багатай тулдаа л гаргасан Өөрийг нь харж бгаа гэж боддог бх
Яг өнөөдрийн түвшинд хэрэггүй зүйл. Их төвөгтэй байгаа. Дураараа зам дээр маш их дүрэм зөрчиж явж бна.
Олон хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирч болзошгүй тээврийн хэрэгсэл байна Унадаг дугуй скүтэр зэргийг яар�##�тай зохицуулахгүй бол болохгүй боллоо Дээрээс нь энэ мотоцикл унасан з�##�уус Дүрмээр явдаггүй
Скүүтэрт дайруулж гэмтсэн хүн бнаа
Зориул�##�тын замгүй учир явган хүний замаар явахад бас хүндрэлтэй бга. Хүүхэд хөгшин хүнийг мөргөх өөрсдөө тулж ирээд унах гэх мэт янз бүр машины замаар дугуй эсгүүртэй хүмүүс гарцаар гарахдаа буугаад явган явахгүй тэднийгээ уна ан чигтээ гардаг түүнийг цагдаа нь хараад зүгээр явуулдаг .Замын цагдаа нар ажлаа ер мэддэг юм уу жолооч нарт л эр бар шүү дээ
Скүүтэрээ унаж байгаад шууд зам дээр хаяад явдаг, машин зам дээр ч, явган хүний зам дээр ч тээглээд гай болоод байж байдаг
Зориул�##�тын зам хэрэгтэй. Осол аваар болбол ямар хуулиар зохицуулах нь тодорхойгүй. Явган замаар машин замаар ч явах юм. Тайван ч явж болохгүй �##�хаж байгаад ч машины жолоочид ч
Маш зөв сэдэв хөндсөн байна, СКУКЕР тээврийн хэрэгсэл мөн үү, гэдэг асуултаас эхлэх ёстой. Бэлтгэлээ базаа ,дүрэм журмаа боловсруул зам харгуйгаа тавь эрх зүйн орчинг нь бүрдүүл дараа нь зөвшөөрөл олго. Хэрээ г�##�ууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр хөгжилтэй орнуудын хэрэгцээнээс шахагдаж байгаа зүйлийг шинэчлэл хөгжил дэвшил мэтээр ойлгож хөхүүлэн дэмжих нь үнэхээр эмгэнэл юм,
Зүлгэн т�##�байгаа багасгаж байж л унадаг дугуйн зам гаргах боломжтой. Өөр гарц бол Улаанбаатарт байхгүй ээ. Төр засгаас энэ т�##�аар бодлого болгож юу ч хийхгүй байна. Цаашдаа замын түгжрэлээ амжилттай шийдвэрлэхийн тулд зүлгэн т�##�байны шаардлага байхгүй болно.
Авто машины замаар скүүтэр дугуй явах ёсгүй гээд заагаад өгчих тэгээд яваад байв�##� шууд хураагаад журмын хашаанд хий Бүүр болохгүй бол бүх авто машиныг хотод явахыг хориглох шинэ хууль хий ӨӨР гарц байхгүй л болов уу даа
Энэ мэтийн цаг үетэйгээ зэрэгцэн гарч ирж байгаа үйл явдлуудыг тухай бүрт нь хэлэлцэн зөвшилцөж зохицуулах аргатай, ухаан сэхээтэй баймаар юм. Төлбөр нь минутаар хэмжигддэг гээд тайлбарласан байна. Үүнийг мэдэхгүй, анзаарахгүй цагдаа, хот төлөвлөлтийн даргаар ч яах ч юм билээ?. Тэдний оронд робот байв�##� роботод найдах хүн байхгүй учраас өөрсдөө учраа олчихно шүү дээ. Яана даа
Ene chini demii zuil bsina shuu,yavgan hunii zamaar humuusiig yalanguya hugshid huuhduudiig dairchih gej davhildaad iim yum manaid heregleh tohiromjgui bainaa