СПОРТ

Триатлонч Г.Амарсанаа олон улсын тэмцээнийг тэргүүллээ

Манай улсын шилдэг триатлонч Ганбаатарын Амарсанаа энэ сарын 5-нд болсон Британийн Их сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 1 цаг 2 минут 27,6 секундын амжилтаар 451 тамирчнаас 62 дугаарт оржээ.

Энэхүү тэмцээн нь бассейнд 400 метр сэлж, дугуйн замаар 22,5 км жийж, 5 км гүйсэн спринт уралдаан юм.

"Loughborough” их сургуулийн оюутан Г.Амарсанаагийн хувьд усанд сэлэлтийн 400 метр зайг 4 минут 27 секундэд туулж, нийт 451 тамирчнаас нэгээр гарч ирсэн нь олны бахархлыг төрүүлээд байгаа аж.

Тус тэмцээнд олон шилдэг триатлонч оюутан оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Токио-2020 олимпын хүрэл медальт, франц бүсгүй Кассандр Бюгран түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button