Нийгэм мэдээ

Танилц: Ойрын өдрүүдэд засвар хийгдэж, хаах замууд

Ойрын өдрүүдэд хэсэгчлэн зам хааж, засвар хийж байна. Үүнтэй холбоотойгоор хаагдсан замын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана.

Үүнтэй холбоотойгоор тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний тээвэрт өөрчлөлт оруулжээ.

  • М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,
  • Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,
  • Ч:17Б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Олимпын гүүрээр нарны зам руу тойрч явна.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андууд төвийн уулзвараас Улаанбаатар Төмөр Замын Төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.

May be an image of blueprint, floor plan, map and text that says 'БАЯНГОЛ ДУРЭГ, 3 ДУГААР ДуГ AAP XOPOO, ХАТАНБААТАР МАГСАРЖАВЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫН хэсэгчилсэн: ЗАСВАР, шинэчлэлт, (БГД, ,3 ДУГААР XOPOO, ТБД АНДУУДЫН УУЛЗВАРААС УЛААНБААТАР ТЕΜΕΡ ЗАМЫН тев БУУДАЛ ХУРТЭЛ)-ИЙН АЖЛЫН TYP зАМ XAAX УЕИЙН хеделгеен ЗохИон БАЙГУУЛАЛТ Тенер- HAHHH DEEE τιрць C마겐아 уцазвер Гранд аздсшйн ццпавир ুদি UM освалын куеши 3.g 3012 СОДын บีลว el 2300 хугцД 2024 Цψμτά နိမ 2024 DHs содьн edep 0600 0ou UDZ ВСКЗАЛА 3aM K3の Турзакынтрасс JaMH'

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.


Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын

  • I хэсэг  /ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/

2024 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • II хэсэг  /ХААИС-ын уулзвар/

2024 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас тавдугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

  • III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/

2024 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж засварлана.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button