Нийгэм мэдээ

Р.Базарааг суллуулах хүсэлтээс шүүх татгалзлаа

Р.Базараагийн өмгөөлөгчийн гаргасан саналаас шүүх татгалзлаа.

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн сарын 15-нд /2024.04.15/ баривчилж, 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. 

Үүний дараа дөрөвдүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базарааг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Харин Р.Базараагийн өмгөөлөгч "Шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх" саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан юм. 

Тэгвэл тус шүүхээс уг хүсэлтийг хэлэлцээд Р.Базарааг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзасан байна. Учир нь түүнийг анх баривчлах үед үүссэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа учир суллах боломжгүй гэж үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-09 15:39

зөв шүү сайн шлгах хэрэгтэй

Зочин
Зочин
2024-05-09 16:00

БАЗАРАА НИСДЭГ ТЭРГЭЭ НЭГ ЛАНДТАЙГАА НАДАД ӨГЧИХӨӨ ТЭГВЭЛ ЧАМАЙГ ӨНӨӨДӨР СУЛЛАЧИЙ ХАРИН МУРЬЧИХАВАА

Зочин
Зочин
2024-05-09 17:55

Баянгаа гайхуулаад л байдаг ат�##�аа Ул�####�а , нийгэмрүү чигэлсэн ганц ажил хийхгүй ядаж ганц Сургууль эмнэлэгт чух�##� төхөөрөмж, аваад өгчих сэтгэлгүй хүн юм

Холбоотой мэдээ

Back to top button