Улс төрийн мэдээ

Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлыг ₮6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх ₮1.5 тэрбум байхаар тогтоолоо

УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана.

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Тодруулбал сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 895,000 саяас 1.5 тэрбум төгрөг байна.

Улсын их хурлын гишүүний сарын цалин 3.9 сая төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь, хувь хүний орлогын албан татвар 10 хувийг төлж, татварын хөнгөлөлт эдлэхгүйгээр шууд 21.5 хувийг суутгуулдаг. Эдгээр татвар, шимтгэлийг төлөөд гар дээрээ нийт гурван сая 106 мянга 350 төгрөгийн үндсэн цалин авч байна. Энэ дүнгээр нь тооцоолбол, жилд 37 сая 276 мянгын цалин авч, бүрэн эрхийн дөрвөн жилдээ 149 сая 105 мянган төгрөгийн цалин авдаг аж.

Гэтэл Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 саяас нэг тэрбум 526 сая төгрөгийн хооронд тогтоосон. Энэ нь Сонгуулийн Ерөнхий хорооноос заасан дүн бөгөөд нэр дэвшиж байсан хүмүүсийн туршлагад дунджаар долоон тэрбум төгрөг царцуулагддаг гэх яриа бий.

Шууд тооцооллоор УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллах нь санхүүгийн хувьд үр ашиггүй, алдагдалтай нь харагдаж байна. Нэр дэвшихэд зарцуулах мөнгөн дүнг хамгийн багаар нь 1.5 тэрбум гэж үзвэл сонгуульд зарцуулсан мөнгөнийхөө 10 хувьтай тэнцэх дүнгээр цалин авдаг байгаа юм.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийсэн байна.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу өнгөрсөн сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлж, нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 11, 2024 09:38

Сонгуулийн ерөнхий хороо стандарт гаргаад өөрсдөө нэр дэвшигчдийн зураг нтрийн стандарт гаргаад хэвлүүлвэл одоо бүр ирээвэр хураавар баахан юм болно доо. Бөөн болсон болоогүй зурагт хуудас

Зочин
Зочин
5 сар 11, 2024 10:57

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД МАНАЙХААН ЭНЭ МӨНГӨ ЯАЖ ХҮРЭХИЙН СОНГОГЧ БОЛГОНД 100 К ТАРААШТ

Холбоотой мэдээ

Back to top button