Нийгэм мэдээ

Нэг тэрбумаар арван мянган хүүхдийг зусланд үнэгүй явуулна

Манай улсын хэмжээнд 55 бүртгэлтэй хүүхдийн зуслан байдаг. 2023-2024 онд хүүхдийн хөгжлийг дэмжих замаар хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оноос эхлээд, эхний ээлжид 10 мянга гаруй хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байгаа аж.

Ийнхүү Монголын зуслангуудын холбооны тэргүүн Т.Түвшин болон ХГБЗХГ-ийн ахлах мэргэжилтэн У.Долгормаа нараас шинээр хэрэгжиж буй хөтөлбөр болон, манай улсын бүртгэлтэй зуслангийн талаар тодрууллаа.

ХГБЗХГ-ийн ахлах мэргэжилтэн У.Долгормаа, “Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд оршин суугаа газрынхаа хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллынхаа хэлтэст хүсэлтээ өгнө. Орон нутгийн хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын төвүүдтэй хамтарч ажиллаж эхэлсэн байна. Энэ оноос эхлээд нийтдээ 10 мянга гаруй хүүхдийг үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэсэн. Мөн энэ үйл ажиллагаанд бол нэг тэрбум төгрөгийг зарцуулж байна. Уг ажлын хүрээнд орон нутгийн зуслангуудад хүүхдийн хамрагдах хамрагдалтыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Манай улсын хэмжээнд 55 бүртгэлтэй хүүхдийн зуслан байдаг.

Монголын зуслангуудын холбооны тэргүүн Т.Түвшин, Өнгөрсөн жил улсын хэмжээнд 70 мянган хүүхэд зусланд амарсан тоо баримт бий. Хүүхдийн зуслангийн хөтөлбөр жигдэрч эхэлсэн ч засал болон техник технологийн хувьд хоцрогдсон байдалтай байдаг. Зарим зуслан хүүхдүүд хүлээн авах боломжгүй байдаг. Яагаад гэвэл хүүхдийн зуслангуудын орчин, материаллаг бааз өнөөдрийн хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцэж чадаагүй байгаатай холбоотой. Өнөөдөр наад зах нь нийт зуслангуудын 80 хувь нь модон жорлонтой байна. Энэ мэт зүйлсийг өөрчилж, зуслангийн үйл ажиллагааг дээшлүүлэхээр ажиллаж байна. Хэрвээ улсын хэмжээний бүх зуслан өөрсдийн хүчин чадлаар ажиллах юм бол 200 мянган хүүхэд амрах боломжтой юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-11 10:55

ЯМАР САЙХАН ХЭРЭГ ВЭ? ХАЙРТ НАМ ЗАСАГТАА БАЯРАЛЛАА ЖИЛ БОЛГОН СОНГУУЛЬ БОЛООСОЙ МОНГОЛНУУД БУРЗАЙХНЭЭ

Зочин
Зочин
2024-05-14 08:02
Reply to  Зочин

Ls l

Зочин
Зочин
2024-05-13 18:17
Reply to  Зочин

????

Зочин
Зочин
2024-05-11 11:28

Хүүхдүүдийг ямар ш�##�гуураар сонгодог вэ

Зочин
Зочин
2024-05-11 18:45

Долгормаа гэж �########� Өвөрхангайн нэрийг гутаасан бузар

зочин
зочин
2024-05-13 17:10

Хүүхдүүд яаж хамрагдах юм бэ

Зочин
Зочин
2024-05-14 06:57

Ямар ш�##�гуур аар хүүхэд үнэгүй явах вэ мэдээлэл авий татварт дарлуулж хүүхдээ зусланд явуулж чадахгүй олон мяНган асран хамга�##�агч бгоө

Зочин
Зочин
2024-05-14 08:24

Танил т�##�аараа явнаа.!!!

Холбоотой мэдээ

Back to top button