Нийгэм мэдээ

BBC агентлагаас "Burning Sun"-тай холбоотой бичлэгийг цацаж, Сынригийн байр суурь дахин ганхлаа

BBC агентлагаас дахин "Burning sun" хэрэгтэй холбоотой нотлох баримт бичлэгийг олон нийтэд дэлгэж, "Big Bang" хамтлагийн гишүүн асан Сынри болон түүний хамсаатнуудын байр суурь ганхаж эхэллээ.

Тэгвэл тухайн агентлагаас хэрэгтэй холбоотой бичлэгийг цацаж, олны анхаарлыг татаад байна. Тус бичлэгт "Big Bang" хамтлагийн гишүүн асан Сынри үдэшлэг дээр нэгэн эмэгтэйг "Чимээгүй бай, чимээгүй гараад ир" хэмээн хүчээр чирж гаргаж байгаа бичлэгийг цацжээ.

Хэргийг эргэн сануулбал, Алдарт Big Bang хамтлагийн гишүүн асан Сынри \Seungri\ томоохон цэнгээний газар хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулж, хууль бус мөнгө угааж, ёс зүйгүй бичлэгүүдийг нууцаар бичиж байсан нь тогтоогдож, шалгалт хийгдсний дараа 2021 оны наймдугаар сард гурван жилийн хорих ял авсан юм. Гэвч өнгөрсөн онд давж заалдах шатны шүүхээс түүнийг есөн төрлийн гэмт хэрэгт буруутгасан ч хийсэн хэргээ хүлээн, уучлал гуйснаар ялын хэмжээг нь 1.6 жил болгон бууруулж байв.

BBC агентлагийн баримтат кино болох "Шатаж буй нар", /Burning sun/ 2019 онд олны хүртээл болж, дан ганц БНСУ гэлтгүй дэлхий нийтийг шуугиулж байв. Энэхүү баримтат кино нь Солонгосын алдарт дуучдын нууц бизнесийг ил болгож олны анхаарлыг татсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button