СПОРТ

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ манай улсад болно

Манай улс одоогоос хоёр жилийн өмнө 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болсон.

Тодруулбал, 2022 онд Бельгийн Антверп хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс FIBA 3x3 U23 Nations League 2023, FIBA 3x3 Women’s Series Final 2023, FIBA 3x3 U23 World Cup 2024 тэмцээнүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан юм.

Ингэснээр ирэх жил буюу 2025 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс эх орондоо зохион байгуулах эрх үүссэн. Энэ тэмцээн 2025 оны зургаадугаар сард болно. Харин ирэх есдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хуваарь ёсоор 3x3 "U23" насны дэлхийн аваргын тэмцээн манай улсад болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button