"Google map"-аас савандаа үнэгүй ус дүүргэх 37 цэгийг хардаг боллоо

"Google Map"-аас "Ус дүүргэх цэг" гэж хайхаар нийслэлийн 37 цэгт байрлах үнэгүй цэвэр ус авах боломжтой байршлыг заадаг болжээ.
Тодруулбал, энэхүү 37 байршилд усны саванд үнэгүй ус өгдөг кофе шопууд бүртгэгдсэн байна. Энэхүү тоо цаашдаа нэмэгдэх юм байна.
Үүнтэй ижил гаднын орнуудад үнэгүй ус авах цэг ямар байдаг талаар нэмэлт мэдээлэл хүргэе.
Парис хотод 19-р зуунаас хойш ажилласан 150 жилийн настай усны хөшөөнөөс эхлээд орчин үеийн 1200 гаруй төхөөрөмжүүд хотын иргэдэд үйлчилдэг байна. Хот даяар 600 метрээс гүний ус татдаг, хийжүүлсэн ус гоождог зэрэг бүх төрлийн хүн бүр болон амьтанд тэгш хүртээмжтэй байна.
Ром хотод 1870 онд "Том хамар" хочтой усны цэгүүд ажиллаж байжээ. Ромд хамгийн ихдээ 5000 усны цэг ажилладаг байна. Усыг цэвэр байлгах зорилгоор зогсолтгүй гоожуулдаг аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харьцуулах юмаа олов оо. Манайд тэгтэл кофе шоп буюу хувийн үйлчилгээний байгууллагыг дурдаж. Гадаадад хот нь байршуулсан байдаг. хувийн кофе шоп биш.
крантны түүхий ус уу, шүүсэн цэвэр ус уу