НИЙГЭМНийгэм мэдээ

Төсвийн мөнгөөр боссон ч төлбөр авдаг төв талбайн 00 бүх нийтээр "амарсан" нь шүүмжлэл дагууллаа

Өчигдөр тавдугаар сарын 23-ны пүрэв гарагт Бурхан багшийн дүйчин өдөр тохиож, бүх нийтээр амрав.

Харин Сүхбаатарын талбай дээрх нийтийн ариун цэврийн газрууд "Бүх нийтийн амралт тул ажиллахгүй" гэсэн бичиг хадаад, үүдээ түгжсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээв.

2020 онд Сүхбаатар талбайн хонхтой цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, хоёр талд нь нийтийн ариун цэврийн газар байгуулсан. Ингэхдээ төсвөөс 3.2 тэрбум төгрөгийг зарцуулсан юм. Энэ бол иргэдийн татварын мөнгө.

Харин энэхүү нийтийн бие засах газар нь энгийн үедээ оройн 22:00 цаг хүртэл ажилладаг. Мөн нэг удаа үйлчлүүлэхэд ₮300 төлдөг. Иргэдэд нээлттэй нийтийн ариун цэврийн газар нь цагийн хуваарьтай, үүний дээр төлбөртэй байдаг нь олны дургүйцлийг хүргэх нь бий.

Хувийн байгууллагын бөгөөд ААН өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан ариун цэврийн өрөөг иргэд ингэж шүүмжлэхгүй. Харин Нийслэлийн төв талбай, хамгийн иргэддээ ээлтэй бөгөөд нээлттэй, нийтийн байх ёстой эзэмшил газар дахь ариун цэврийн өрөө ажиллаагүй нь л асуудал. Мөртлөө, иргэдийн татварын мөнгө шингэсэн.

Ер нь бүх нийтийн амралтын өдрөөр ажиллаагүй гэдгээс тусдаа, ер төлбөр авдаг, цагийн хязгаартай ажилладаг нь ч Сүхбаатарын талбай дээрх ариун цэврийн өрөөний хувьд зохимжгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уур
Уур
5 сар 24, 2024 16:37

Наадхаа бүх өдөр төлбөргүй ажиллуулах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 24, 2024 22:21
Reply to  Уур

00 chin unegui bolood barag 2 jil bolj bn gene dee hu tegeed udur bur ajillaj bn. Gants udur amraa l biz surtei shdee

Зочин
Зочин
5 сар 24, 2024 17:48

Төсвийн мөнгөөр барьсан эсэх нь хамаагүй, жорлонг тогтмол цэвэрлэх, ариутг�##�ын бодис ашиглах, ус цахилгаан хэрэглэх зэрэг урсг�##� зард�##� өндөр байдаг юм. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй, жорлонд орсон хүмүүс нь өөрсдөө төлөх ёстой.

Зочин
Зочин
5 сар 25, 2024 09:17

Нянбактери чи жорлонгоо нээгээч ээ !

Холбоотой мэдээ

Back to top button