Ц.Гарамжавыг гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон хэмээн шалгаж байна

УИХ-ын гишүүн асан, “Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Ц.Гарамжавыг энэ сарын 27-28-нд шилжих шөнө АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилсан тухай бид мэдээлсэн.
Хөгжлийн банкны зээлийн мөнгөөрөө АНУ-д үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгахаар түүнийг хуулийн байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл, албаны эх сурвалжийн мэдээллээр Ц.Гарамжавыг
- Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан
- Гадаадад мөнгө угаах замаар хөрөнгө босгосон
гэх асуудлуудад холбогдуулан шалгаж байгаа аж.
Түүний үүсгэн байгуулсан "Монполимет" компани "Монцемент" төслийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын буюу 126 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Түүний охин Н.Мөнхнасангийн хэлсэнээр энэхүү зээлээ 260.2 тэрбум төгрөг болгон эргэн төлж, бүрэн хаажээ.
Гэхдээ хуулийн байгууллага энэхүү зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.
Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэрх шинжээчийн мэдээлэлд, "Зээлийн санхүүжилтээс 1 сая ам.долларыг бэлнээр авч, өмнөх зээлээ төлж, зориулалт бусаар зарцуулсан. 20 сая ам.долларыг хадгаламжид 1-2 сарын хугацаатай байршуулан, 192 мянган ам.долларын хүүгийн орлого олсон. Үүнээс гадна 40 мянган ам.долларыг бэлнээр авч, юунд зарцуулсан нь тогтоогдоогүй. 375 мянган ам.долларыг гүйцэтгэх захирал Н.Мөнхнасангийн хувийн данс руу шилжүүлсэн" гэж дурдагдсан билээ.
Энэ сард Ц.Гарамжавтай холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөсөн нь анхаарал татдаг.
2024.05.01-нд 20 хувь байсан импортын татварыг таван хувь болгох Засгийн газрын шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр үндэсний дөрвөн том үйлдвэрт том цохилт болсон. Үүнийг Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан эсэргүүцэн жиргэж байв.
2024.05.20-нд “Үнэн ба Зөв” намын Отгонбаатар Ц.Гарамжавын тухай мэдээлэл хийсэн. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг нь гэнэт сөхсөн билээ.
2024.05.21-нд Ц.Гарамжав цахим хуудсаараа дамжуулан лайв хийж, Хөгжлийн банкны зээлийн асуудлаараа хариу тайлбар хийж байв. Тэрбээр, зээлээ төлж дуусгасан, улс төрд орохгүй. Над руу гэнэт дайрч байгаа нь 10-р Богдтой холбоотой хэмээж байсан билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бусад зээлээ ч төлөөгүй байгаа хүмүүс тэгээд зүгээр үү? нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкаараа дамжуулаад байхгүй болгосон хүн зүгээр үү? алтай констракшн, эрэлийн зээлийн чимээ юу боллоо, гэх мэт маш ойлгомжгүй, төөрч үхмээр нөхцөл байдал үүсчээд байхад зээлээ төлсөн хүний нь бариад авдаг күэ мөн сонин юмаа, энэ гарамжав гэж хүнийг танихгүй л дээ, гэхдээ хөгжлийн банкны хэлэлцүүлэг гээд л хаваржин явсан мэдээллийг харж байхад ийм л юм бодогдож байна
энэ хүн төрийн мөнгө угааж нэмэлт орлого олоод түүгээрээ зээлээ эргүүлж төлсөн этгээд шүүдээ. Хэн ч гэсэн худлаа хэлж асар их зээлийг хөнгөлөлттэй аваад мөнгө угааж орого олоод түүгээрээ зээлээ эргүүлж төлж болно гэжүү? H ХЭРГИЙН УЧИР ЭНД Л БАЙГАА. ТҮҮНЭЭС БИШ ЗЭЭЛ ТӨЛСӨН ЭСЭХ НЬ ГОЛ АСУУДАЛ БИШ
УГААСАА БИЗНЕС ХИЙГЭЭД АМЖИЛТТАЙ ЯВАА НЭГНЭЭ ДАРАМТАЛЖ ГӨЛӨГӨӨ ЯАЛАА БОЛГОДОГ МУУХАЙ ТОГТОЛЦОО МОНГОЛД ГАЗАР АВЧЭЭ ЭНЭ ГАРАМЖАВ БОЛ МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ САНЖИГНУУЛААД АМЖИЛТТАЙ ЯВСАН ЭМЭГТЭЙ БОГДЫН ЭМЭЭГЭЭР ОРОЛДОЖ БАЙЖ ХЯРАМЦАГ БОЛОХ НЬ ДУТЖЭЭ ХАРИН Ч ЭНЭ ЭМЭГТЭЙ МУНДАГ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ЗЭЭЛЭЭ Л БИЗ ТӨЛӨӨ Л БИЗ ХАРИН Ч ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ БАЙНАШТ .ТОП ХУЛГАЙЧУУДАА ДАВРААЖ ТӨРД ЗАЛАХ ГЭЖ БАЙЖ ЮУН СҮРЖИН АЦНУУД ГЭХЭЭРЭЭ ИЙМ БАЙДЫН
Гарамжаваа, чи зээлээ төлсөн нь хэргээс мултрах шалтгаан биш. Гол нь түмний их хэмжээний хөрөнгө маш хөнгөлөлттэй нөхцлөөр 65 сая долларыг худал хэлж аваад гадаадад үл хөдлөх хөрөнгө болон хадгаламжид хийж их хэмжээний мөнгөн орлого олж төрийн мөгөөр мөнгө угаасан хэрэг чинь ялаа үүрэх гол хүчин зүйл шүү. Бүх зүйлийг баримт гүйлгээгээр нь банкны ансаар энэ мөнгө юунд зарцуулсаныг шалгаж үнэн мөнийг тогтоож буй нь хуулийн байгууллалгын үндсэн үүрэг. Чи бол арай л даварсан гагаа шүүдээ.
Ачдаа их найдаждээ
Монголын ард түмний хөрөнгийг хөнгөлөлттэй зээл нэрээр аваад,барилгын үндсэн түүхий эд цеминтийн үйлдвэр бгуулсан нэрээр "Цеминтийн үнийг" монопол эрхээр огцом 3дахин нэмж,барилга бүтээн бгуулалтын ажлыг боомилж,үнийг хөөргөдсөн МАК,монполемит гэх мэт ийм луйварчидыг эрүүл ухаантай монгол хүн өиөөрөх шалтгаан бхгүй!Барилгын салбар 0 зогсох шахаж,брны үнэ 2дахин өсч,ЗГ аргагүйн эрхэнд импортын цеминтийн татварыг бууруулсан,зүй нь бүр тэглэх бсан юм,эх оронч сэтгэлгүй,эх орноо боомилж,монополчилж хөрөнгө хураадаг үндэсний үйлдвэр хэнд хэрэгтэй юм бэ?Монголоор дүүрэн ийм этгээдүүд,эдэнд эх орон ард түмэн,хөгжил дэвшил хамаагүй,импортыг хааж бгаад эх орон ард түмнээ луйвардах л сонирхолтой!
Энэ ч 10-р Богдтой маань л холбоотой байх аа даа
Үхэр ард түмээн мөнгө угаах бол хамгийн аюултай гээд байгаа юм бишүү. Тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа, терорризм гэх мэтэд хамаарал үүсэх магадлал маш өндөр учраас жирийн иргэдийг хамгаалахад дэлхийн ардчилсан улсууд нэгдээд тэмцээд байгаа юм. Хүний шунал тачаалыг дарахгүй л бол ганцаараа амьдрахыг л хүснэ. Энэ бол эцэг эхээс дамжсан төрөлхийн биш маш нуугдмал аюултай, олдмол ген юмдаа. ХЭДЭН ХӨГШИН ШУНАХАЙ ЧАВГАНЦ НАРТ чадуулаад дуусах хорвоо юу
НОТО Укрианы газар нутгийг ОХУ-д цохилт өгөх бааз болгох зорилглтой гэдэг нь батлагдаж эхэлж байна.Иймээс Путин эх орноо барууны заналхийллээс сэргийлэх зорилгоор Укрианд цэргийн үйл ажиллагаа явуулсан гэдгийг ойлгож байна уу, ОХУ баруунд өрсөж цохилт өгөх хэрэгтэй болж байх шиг байна,Хариуцлагыг НОТО хүлээх ёстой.
монголдоо том бүтээн байгуулалт хийж цементийн үйлдвэрийг бий болгосон гавьяатай хүн, харин энэ эмэгтэй рүү ингэж дайрч доромжилж байгаа нь эх оронч байдал биш ээ, довтолж доромжилж байгаа хэдэн хөөрхийс нь амьдралаа авч явж чадахгүй бүтэлгүйчүүд. Хийсэн, бүтээсэн юмтай хүмүүс рүү үргэлж ингэж дайрч явдаг нь хаана ч байдаг үзэгдэл, тиймээс жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гээд бүү тоо ГАРАМЖАВ АА, ХИЙСЭН БҮТЭЭСЭН НЬ ТОМ УЧРААС ЧАМ РУУ ИНГЭЖ ДАЙРЧ БАЙГАА ЮМ АА.
МАК-ч адил, их л доромжлуулж байна, бас л хийсэн бүтээсэн юмтай бизнес эрхлэгчид.
Сайн шалга бузар шуналуудыг хууль бус орлого хөрөнгийг нь хураагаад шоронруу явуул үхсэн богдын эмээ бидэнд ямар хэрэгтэй юм бэ шарын шашин 500 гаргуй жил маллууллаа юугаараа өөдөлсийм бэ