Нийгэм мэдээ

"Талийгаач галзуу хулгана тоглоомоос буух явцад нас барсан байсныг шалгалтаар тогтоосон"

Өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр цагдаагын байгууллагад бүртгэгдсэн зарим хэргийн талаар олны нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явсан тул цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл авлаа.

ЦЕГ-ын УСГ-ын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:

Өчигдөр 15:50 цаг орчимд цагдаагын байгууллагад СХБ дүүргийн нэгдүгээр хороо үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу парк дээр галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан залуу ухаангүй байдалтай бууж ирээд нас барлаа гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас газар дээр нь очиж мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллаа.

Шалгалтын явцад тухайн иргэн “Галзуу хулгана” гэх тоглоом дээр тоглож байгаад бууж ирэх явцдаа ухаангүй бууж ирсэн учраас эмнэлгийн байгууллагад шуурхай хүргэгдэн, тусламж үйлчилгээ авсан ч нас барсан хэрэг гарсан. Одоогоор нас барсан шалтгаан, бусад нөхцөл байдлыг тогтоохоор цагдаагийн байгууллага яг одоо ажиллаж байна. Галзуу хулганаас хөл алдаж унасан, халтирсан гэх мэдээлэл бол ташаа. Тоглоомонд сууж, буух явцад нас барсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2024 12:55

ГАЛЗУУ ХУЛГАНААР ДАВХИЖ ЯВАХАД НЬ БООГООД АЛЧИХСАН ЮМ УУ? ТЭГЭЭД ГАЛЗУУ ХУЛГАНЫ ЗӨВ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ?

Хотын охин
Хотын охин
5 сар 30, 2024 13:04

Зүрх л байхдаа. Одооны хүүхдүүд бие муутай болж дээ, хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button